Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг Сирид засгийн эрхэнд байлгахыг Москва оролдохгүй байна. Сирийн ард түмэн Асадын хувь заяаг тодорхойлох ёстой гэж өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Михаил Богданов сэтгүүлчдэд мэдэгдлээ. Сирид гарсан хямралыг  зохицуулахын тулд Асадыг огцоруулах нь зайлшгүй чухал гэдэгт Москваг итгүүлэх гэсэн  оролдлогоо Вашингтон цаашид үргэжлүүлэх тухай АНУ-ын Төрийн департаментын мэдэгдлийг ГХ-ийн дэд сайд тэгж тайлбарлав. Харин сирийн сөрөг хүчин Сири улсын байдлыг зохицуулахад чиглэгдсэн Кофи Аннаны төлөвлөгөөг биелүүлэхээс татгалзсан нь төлөвлөгөө дампуурсан гэсэн үг биш гэж Богданов тэмдэглэв. Дэлхийн хамтын нийгэмлэг сирийн асуудлаар НҮБ-ын АЗ-ийн тогтоол ба Кофи Аннаны төлөвлөгөөг сайшаасан явдал болон Кэмп-Дэвидэд найман улсын дээд хэмжээний уулзалтын шийвэрүүдээр  батлагсдан нийтийн байр суурь баримталж байна.Сирийн сөрөг  хүчний төлөөлөгчид Сирийн байдлыг зохицуулахад чиглэгдсэн Аннаны төлөвлөгөөг даган мөрдөхөөс татгалзсныг буруушааж байна гэж Богданов нэмж хэллээ. «Сирийн чөлөөт арми» үүнээс хойш Аннаны төлөвлөгөөг даган мөрдөхгүй гэж энэ долоо хоногт сирийн сөрөг зэвсэгт хүчний төлөөлөгч Сами аль-Курди мэдэгдсэн билээ. Тэр дэлхийн хамтын нийгэмлэгт хандан Сири улсын дээгүүр нислэг хийхийг хориглосон бүс тогтоож, НҮБ-ын энхийг сахиулах хүчнийг оруулахыг уриалав.