Хятадын цагаан хэрэм өмнө нь тооцож байснаас илүү урт болохыг тус улсын эрдэмтэд тогтоожээ. Сүүлийн гаргасан тоо баримтаар 8,85 мянган км биш, харин 21,196 км урт аж. Хятадын төрийн  соёлын өвийн асуудлын  засаг захиргаанаас эхлүүлсэн судалгааны  үр дүнд   2007 онд   барилгын  нийт урт өмнө байснуудаас хоёр дахин урт болохыг тогтоожээ.Учир нь археологчид Цагаан хэрэмний  зөвхөн  Мин улсын үед /1368-1644/ онуудад баригдсан газруудад  хэмжилт хийжээ. Тэдгээрийн нийт урт 8,85 ямнган км  байжээ.Археологчдын сүүлд явуулсан томоохон судалгааны ажлын хүрээнд  хятадын түүхийн янз бүрийн үеийн 44 мянга гаруй  шовгоруудыг илрүүлжээ.Нийтдээ тэд 21 мянга 196,18 км  байгууламжийг илрүүлжээ.Сүүлийн тоо баримтаар  өнөөдрийн байдлаар  цагаан хэрэмний нийт уртын  8,2 %    Мин улсын үед баригдсан бөгөөд өнөөг хүртэл уг төрхөө хадгалж иржээ. Цагаан хэрэм нь тус улсын түүхийн янз бүрийн үед янз бүрийн зорилготой бахигдаж байжээ.  1987 онд Хятадын Цагаан хэрэм ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтанд орсон юм.