Дорнод Сибирь болон Алс-Дорнодын “Нэрээ нууцлагч архичдын” чуулган  өнөөдөр Буриад улсад ажлаа эхлэв. Уг арга хэмжээнд Монгол, Өмнөд Солонгосын төлөөлөгчид оролцож байна. Хөдөлгөөний идэвхитэй  тэмцэгчид “нэрээ нууцлагч архичидтай” ажиллах группийг хэрхэн байгуулах болон  тэдэнтэй ажиллах   арга туршлага болоод  бүс нутгийн хорооны  ажлын тухай  асуудлуудыг хэлэлцэх юм.

Чуулганы онцлог бол  уулзалтын  үеэр  буриадын бүх шашныхны цуврал уулзалт болох юм.  Төлөөлгчид  бүүүдийн шашны Иволгины хийдэд зочилно. Арга хэмжээг зохион байгуулагчдын төлөөлөгч хэлсэн үгэндээ, Буриад улсад  үнэн алдартны болоод бүддийн шашны сүм, хийдүүд нь архигүй амьдрах үлгэр жишээний асар их туршлагатай гэв.

“Нэрээ нууцлагч архичдын “нийгэмлэг  нь дэлхийн 180 оронд салбартай бөгөөд өөрийн эгнээндээ 4 сая хүнийг нэгтгээд байна. Тэдний зорилго – өөртөө болон бусдад архинаас гархад нь туслах  юм. Хөдөлгөөний идэвхтэнүүд “ Бусдад туслаж байж, өөртөө туслана “уриан дор үйл ажиллгаагаа явуулдаг юм.