Америкийн нефть-хийн аварга  Exxon  Mobil компани  Хятад улсад сланцын хий олборлох боломжуудыг судлан  үзэж байгаа бөгөөд энэ нь хоер улсад их ач холбогдолтой юм. Энэ тухай тус компаний тэргүүн Рекс Тайлерсон  америкийн Wall street Journal сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Түүний ярьснаар,  Exxon  Mobil  хамтарсан компани байгуулах боломжийг судлан  “хятадын хоёр компанитай “ яриа хэлцэл хийгээд байгаа аж.Exxon  Mobil-ийн тэргүүн ямар компаниуд болохыг тодруулж ярьсангүй. АНУ ын эрчим хүчний мэдээллийн агентлагийн гаргасан тоо баримтаар Хятад улсын  сланцын хийн нөөц 25 их наяд шоо  метр бөгөөд  энэ нь  дэлхийн нөөцийн тавны нэг юм.