Орос улсаас атомын энергийг энх тайваны зорилгоор ашиглах  Ираны эрхийг ямагт дэмжиж ирсэн хийгээд ираны цөмийн асуудлаар Тегерантэй байнга харилцаж байна гэж өнөөдөр Бээжинд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай  хийсэн хэлэлцээнийхээ явцад мэдэгдлээ. Орос улс үй олноор хөнөөгч цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байхын төлөө хатуу тууштай тэмцэж байна. Иран улсаас эл асуудлаар ямар байр суурь баримталж байгааг мэднэ. Иран цөмийн зэвсэг бүтээхгүй байгааг Москва иш үндэс болгосон гэж Путин онцлов. Ахмадинежадтай хийсэн уулзалтад сэтгэл ханамжтай байна гэж тэрээр хэллээ. Эдгээр хоёр улсын ерөнхийлөгчид ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзсан юм. ОХУ Ираны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа цаашид хөгжинэ гэдэгт  Оросын ерөнхийлөгч найдаж байна. Хоёр улс Бушерийн АЦС барих талаар  амжилттай хамтран ажилласныг  дурдаад Каспийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улс харилцан ажиллагаагаа хөгжүүлэх боломжтой байгааг тэмдэглэв.