Өмнөд Солонгосын эрх баригчид тус улсын  амиа егүүтгэгчдийн хэт их өндөр үзүүлэлттэй тэмцлээ эхлээд байна. Би-би-си уламжилж байгаагаар эрх баригчид интернетийн хэрэглэгчдийн дунд амиа егүүтгэхийг турхирагчдыг  илрүүлэх  бүлгийг байгуулаад байна. Бүлгийн бүрэлдэхүүнд 100 гаруй хүн орж байна. Тэд блогууд, нийгмийн сүлжээ болон бусад веб хуудаснуудын агуулгыг судлах аж.  Өдөр бүр Өмнөд-Солонгост  40 орчим хүн амиа хорлодог. Энэ тоо нь дэлхийн орнуудын дунд  хамгийн өндөр үзүүлэлт юм.