Хятад улс ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны   төсөлд 10 сая долларын зээл  олгоход бэлэн  байна.Энэ тухай өнөөдөр БНХАУ-ын дарга Ху Зиньтао Бээжинд болж байгаа   ШХАБ-ын ДХУ дээр хэллээ.  Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд  чухал алхамуудын нэг бол ШХАБ-ын хөгжлийн банк байгуулах явдал гэж Ху Зиньтао дурдлаа. Хятадын удирдагч ШХАБ-ын орнуудад тээврийн нэгдсэн бүтцийг байгуулах, автомашины болон төмөр замын сүлжээ болоод  агаарын зам, харилцаа холбоог хөгжүүлэх  болон  эрчим хүчийг тээгч нэгдсэн системийг дамжуулах зэрэг асуудлууд дээр  хүчин чармайлтуудаа нэгтгэх санал тавьлаа.  Ху Зиньтао нь хэлсэн үгэндээ, Хятад лус дараагийн гурван жилд ШХАБ-ын орнуудаас 1,5 мянган мэргэжилтэн, таван жилийн хугацаанд 30 мянган оюутанд  цалин олгож, ШХАБ-ын орнуудад ажиллаж байгаа Конфуция институтийн 10 мянган оюутан, багш нарыг урина гэв.  “ШХАБ-ыг гадаад харилцааны үр дүнтэй механизм болгон хувиргаж,  манай улс орнуудын нэр хүндийд   олон улсын нэр хүндийг бэхжүүлэх шаардлагатай байна” гэж БНХАУ-ын  дарга хэллээ.

ШХАБ-ын бүрэлдэхүүнд  Казахстан, Хятад, Кыргызстан, Орос, Тажикистан болон Узбекистан ордог юм.  Монгол, Энэтхэг, Иран, Пакистан болон Афганистан ажиглагчийн статустай. ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш статусыг  Белорус, Шри-ланк болон Түрк улс авсан юм.