”Цайны их  зам” жуулчны чиглэл ШХАБ-ын төслийн статус авч магадгүй байна.  Энэхүү төсөл нь Орос, Монгол, Хятад улсуудын эрх баригчид, бизнесийн хүрээнийхэнийн дэмжлэгийг аваад байгаа төдийгүй төсөлд олон улсын статус  олгох нь бодит зорилт болоод байна. 

Энэ өдрүүдэд гурван улсын 200 гаруй аялал жуулчлалын мэргэжилтэнүүд Төв Азид хил дамнасан аялал жуучлалыг хөгжүүлэхэд  чухал тулгамдсан  асуудлуудыг шийдвэрлэхээр  “Цайны их зам”  форумд хуран цуглараад байна. Форум ОХУ-ын Буриад улсад болж байна.

”Цайны их зам” – хүн төрөлхтөний түүхэн дэхь хамгийн урт хуурай замын худалдаа юм. Энэхүү түүхэн зам нь 11 мянга гаруй  км үргэлжилж байв. Цайны их зам Хятадын цагаан хэрмээс эхлэж байжээ. Түүнээс эхлэн  Монгол, Орос улсын нутгаар дамжин Европ руу тэмээн жинтэй цайны худалдаа  ирж байв.    Тэд ХХ зууны эхэн үед Транссибирийн төмөр замыг барьж байгуулах  үеэс  эхлэн  явахаа  больжээ.  Гэхдээ гурван орноор дамжин гарч байсан тэдний замын чиглэл өнөөг хүртэл танин мэдэхүйн үүднээс сонирхолтой хэвээр  юм.

Учир нь  Цайны их замын дайран өнгөрч байсан тэдгээр хотуудад түүхийн дурсгалт хөшөө музей  олон байдаг.Тэдгээрт европ болон азийн харилцан баяжуулсан  соёлыг гэрчилсэн  хосгүй   түүхийн баримтууд хадгалагддаг юм. “Цайны их зам “ жуулчны чиглэлийг  Орос, Монгол болон Хятадын  аялал жуучлалын  операторууд  нилээд хэдэн жилийн турш боловсруулж байна.  Энэхүү төслийг боловсруулах анхны алхамууд өнгөрсөн жил хийгдсэн ажээ.  Энэ тухай  Буриадын жуулчны  агентлагийн төлөөлөгч Вячеслав Дмитриев хэлэхдээ

«Хөх хотоос Улан-Үд хүртэл Монголын нутгаар дамжин хамтарсан чиглэлийг бид явуулллаа. Арван таван хүний бүрэлдэхүүнтэй бүлэгт таван шинжээч тус бүр нэг орныг төлөөлж байлаа. Энэм ажлын  дүнд бид баримтат кино хийж,  аялал жуулчлалын чиглэлийг болосвруулж, анхны жуулчны бүлэг явсан.  7-р сарын 2-нд Улан-Үдээс  Хөх хотод галт тэргээр анхны томоохон жуулчны бүлэг ирнэ. Харин саяхан хөрш зэргэлдээ Монголын Сэлэнгэ аймгийн Сүхбаатараас болон Өмнө говиос Хиагтад жуулчид ирсэн» гэлээ.

Оросын эртний худалдаачдын хот – Хиагт нь 18-19 зуунд цайны худалдааны замд цэцэглэн хөгжиж, орос-хятадын худалдааны гол түшиц болохын хамт Дорнод-Сибирийн томоохон соёл-эдийн засгийн төв болж байжээ.  17-р зуунд энд Цайны их замын оросын хэсэг үйл ажиллагаагаа  эхлэж байжээ.

Буриадын Хиагтад болж байгаа чуулганаар “Цайны их замын “ чиглэлд аялал жуулчлалын өрсөлдөх чадвартай жуулчны бүтээгдэхүүнийг бий болгох болон түүнийг хэрхэн зах зээлд гаргах тухай хэлэлцэн тохиролцох юм. Түүнчлэн, жуулчны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг  хэрхэн татах тухай яригдаж байна.

“Цайны их зам” төсөл нь гурван улсын төрийн ажил болох   ёстой гэж Вячеслав Дмитриев тэмдэглээд «Юуны өмнө ийм хэмжээний томоохон төслийг хөгжүүлэхэд улс  туслах ёстой. Бид ч гэсэн энэ  ажлыг  хөөцөлдөхөөр  төлөвлөж байна. Үүнд эрдэмтдийн оролцоогүй бас яагаад ч болохгүй юм. Учир нь цайны худалдаатай холбоотой   түүхийн үйл явдлуудыг судлан үзэх шаардлагатай байгаа тул бид эрдэм-шинжилгээний болон сургалтын байгууллагуудыг татан оролцуулахаар төлөвлөж байна» гэлээ.

”Цайны их зам “төсөлд оролцогчид тун удахгүй олон улсын жуулчны  нэртэй бренд болно гэдэгт эргэлзэхгүй байна.