Өнөөдөр Бээжинд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болж өндөрллөө. Казахстан, Хятад, Кыргызстан, Орос, Тажикистан, Узбекистан улсуудын удирдагчид байгууллагын стратеги ба түүнийг өргөжүүлэх хандлагыг батласан багц баримт бичгийг батлав.

Дээд хэмжээний уулзалтад оролцогчид хамтран цэцэглэн хөгжиж байгаа энх амгалан байдалтай бүс нутаг бүтээн байгуулах Тунхаглалд гарын үсэг зурав. ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид  Төв Азид цөмийн зэвсэггүй бус  байгуулахын төлөө байна. Энэ бүс нутгийн орнууд л аюулгүй байдлаа  хангах зорилгоор харилцан ажиллуулах тодорхой механизмыг баримт бичигт тодорхойлжээ. Тэд бүс нутгийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох явдлыг хүлцэхгүйгээ онцлов. ШХАБ-ын гишүүн орнууд бусад улсын эсрэг  холбоо, нэгдлийн ажиллагаанд оролцохгүйгээ батлав.

ШХАБ-ын ажиглагчийн статустай орнуудын тоо өсөн нэмэгдсэн нь дээд хэмжээний уулзалтын гол үр дүнгийн нэг боллоо. Бээжинд Афганистан ийм статустай Монгол, Энэтхэг, Пакистан, Иран улсуудад нэгдэв. ШХАБ Афганистантай илүү нягт хамтран ажиллахын төлөө ямагт тэмцэж  ирснийг Оросын ерөнхийлөгч Владимир Путин үүнтэй холбогдуулан дурдав. Тэрээр мэдэгдэхдээ

«Афганистаны анд нөхөд маань ажиглагчийн статустай болсноороо бүс нутгийн хамтын ажитллагааны хөгжилд илүү жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. ШХАБ бол олон талт байгууллага ба улс орнуудтай хэлхээ холбоогоо өргөжүүлэхийн төлөө тэмцэж байгаа нээлттэй байгууллага юм. ШХАБ-тай хамтран ажиллахыг хичээж байгаа хэн бүхнийг сайшаан дэмжиж байна» гэв.

Дээд хэмжээний уулзалт ШХАБ-ын түнш болох гэсэн Түркийн хүсэлтийг биелүүлэв. Урьд Белорус, Шри-Ланк хоёр ийм статустай болсон билээ. ШХАБ-ын зохион байгуулалтын бүтцийг бэхжүүлэх нь геополитикийн ач холбогдолтой гэж улс төр судлаач Станислав Тарасов үзэж байна.Тэрээр хэлэхдээ

«Хүчний шинэ төв төлөвшиж байгаа нь тод зүйл. Энэ нь объектив хүчин зүйлийг хүлээн зөвшөөрсэн хэрэг. Олон туйлт дэлхийн хүчний шинэ төв телевшиж байна. Хүчний төв Дорнод тийш эргэж байна. ШХАБ-ын эгнээ өргөжсэн нь үүний нэгэн илрэл болсон» гэв.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт бүс нутгийн хямралыг зохицуулахад хандах шинэ хандлагыг боловсруулав. Тухайлбал байгууллага Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцох ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Бүс  нутгийн төр, ард түмнүүдийн биеэ дааж хийсэн сонголтыг хүндэтгэхийг уриаллаа.

Сирийн байдлын тухайд гэвэл ШХАБ-ын орнуудын удирдагчид  гадаадын цэргийн ажиллагаа тус улсад явуулж, засгийн эрхийг хүчээр шилжүүлэхийг эсэргүүцэв. Эдгээр улс  хямралыг улс төрийн замаар зохицуулахад чиглэгдсэн НҮБ-ын АЗ-ийн хүчин чармайлтыг дэмжиж, Сири улсын нутаг дэвсгэрт ямар ч талын хүч хэрэглэх ажиллагааг зогсоохыг шаардав.

ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид байгууллагын дэргэд ажиглагчийн статустай Иран улсын эргэн тойрны байдал сэтгэл гүнээ түгшүүлснийг илэрхийлэв. Ираны асуудлыг хүч хэрэглэн шийдвэрлэх гэсэн оролдлого урьдчилан харахын аргагүй хор уршигтай болж мэдэхийг тэд онцлов.

Тийм ажиллагаа дэлхийн ба бүс нутгийн аюулгүй байдалд шууд заналхийлнэ. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид Иран улсыг дэлхийн хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн хэмээн нэрлээд энх тайван, цэцэглэлт хөгжилд чухал үүрэг гүйцэтгэхийг тус улсад уриалав. Үүний хамт ираны цөмийн асуудлыг улс төр-дипломат замаар зохицуулахын тулд  олон улсын зуучдын тус улстай хийж байгаа яриа хэлэлцээ эрч хүчээ авч байгааг онцлосон байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир  Путины саналаар Дмитрий Мезенцевийг ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар  сонгов. Тэрээр ШХАБ-ын Үйлддвэр худалдааны зөвлөлийг бараг зургаан жил тэргүүлсэн юм.