Владимир Путин “ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэд  үндэстэнүүдийн харилцааны асуудлаар    зөвлөл  байгуулах тухай “ зарлигт гарын үсэг зуржээ.  Зөвлөлийн тэргүүнээр төрийн тэргүүн  өөрөө байх юм.  Түүний  орлогчоор  ОХУ- ын ерөнхийлөгчийн Захиргааны  тэргүүн дэд орлогч  Вячеслав Володин болон ОХУ-ын ЗГ-ын дэд тэргүүн Дмитрий Козак нар байх юм. Зөвлөл нь “төрөөс баримталж байгаа үндэстэн хоорондын   салбарын бодлогуудыг боловсронгуй болгох” зорилготой аж. Зарлиг гарын үсэг зурсан үеэс хүчин төгөлдөр байна.