ШХАБ-ын орнууд тус байгууллагын гишүүн бусад орнуудын эсрэг чиглэгдсэн  нэгдэл, холбоонд оролцохгүй. Энэ тухай өнөөдөр Бээжинд гарсан ШХАБ-ын тунхаглалд дурджээ. Нөгөөтэйгүүр, ДХУ-нд оролцогчид мэдэгдэлдээ, ШХАБ-ын гишүүн орнуудын аль нэгэнд дэлхийн нэх тайван, тогтвортой байдалд заналхийлэх байдал үүсэх юм бол, тус байгууллагын бүрэлдэхүүнд ордог  бусад орнууд  улс-төр-дипломатын замаар заналхийллийг тухайн цаг үед нь  шийдвэрлэх арга хэмжээг авах ёстой. Түүнчлэн,  тэд хамтын ажиллагааны хүрээнд орчин үеийн   терроризм, сепаратизм болон экстремизмтэй тэмцэлээ үргэлжлүүлэх болно.  Мөн түүнчлэн, мансууруулах бодисны хууль бус наймаатай болон хил дамжсан бусад төрлийн гэмт хэргүүдтэй хамтран тэмцэнэ. Бээжингийн ШХАБ-ын  ДХУ-н дээр ерөнхийлөгч Владимир Путин  ШХАБ-ын дэргэд терроризм, мансууруулах бодис болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх түгээмэл төвийг байгуулах санал тавьлаа. Тэрээр мөн ШХАБ-ын ажиглагчид болон түншүүдийг  терроризмын  эсрэг тэмцэлд татан оролцуулах саналыг гаргав.