Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин 2013 онд Кыргызстанд болох дараагийн ДХУ-аар  тус байгууллагад шинээр  гишүүдийг элсүүлэхэд зориулан   бүх талын  түгээмэл болзолуудыг бэлтгэх шийдвэр гаргах санал оруулав.  Өнөөдрийн  Бээжингийн ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаан дээр тэр тэмдэглэхдээ, “зарим орнууд ШХАБ-тай илүү нягт хамтран  ажиллахыг чармайж  байна”. Тиймээс тэр Кыргызстанд явагдах ДХУ-д  “Шинээр гишүүдийг элсүүлэх санхүүгийн, хууль зүйн захиргааны нөцхлүүдийг “ бэлтгэхийг санал болгосон. Ингэхдээ тэрээр, “ШХАБ-ыг үндэслэн байгуулагч орнуудын   уугуул  сонирхолууд  хангагдсан байх ёстой бөгөөд харин шинэ гишүүдийг элсүүлснээс хойш  “шийдвэрүүдийг  зөвшилцөөний дүнд гаргаж байх   болно“ гэв. Түүнчлэн Путин тэмдэглэхдээ, Москва  нь байнга ШХАБ,Афганистаны нягт хамтын ажиллагааны төлөө  байр суурийг баримталж ирсэн бөгөөд ДХУ-ын үр дүнд  Афганистан  ажиглагчийн статус авлаа. Түүний үнэлж байгаагаар,  “Түрк  улсад  яриа хэлэлцээний  түнш статус олгосон нь тун зөв юм” . “ШХАБ  нь олон талт бүтцүүдийн хэлхээг хөгжүүлэх нээлттэй  байгууллага  бөгөөд ШХАБ-тай хамтран ажиллахыг эрмэлзэж  байгаа бүгдийг сайшаан дэмжиж байдаг”гэж Путин цохон тэмдэглэв.Тэрээр ШХАБ-д ТУХН, АТЭС болон БРИКС-ийн орон зайд эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зөвлөв.