Москва, Бээжин хоёр дэлхий дахины  анхааралын төвд байгаа   аливаа  хямралын асуудлууд  тухайлбал, сирийн хямрал болон ираны цөмийн хөтөлбөрийн асуудал зэргээр  цаашид  хамтран ажиллахаар зөвшилцөв. Энэ тухай Бээжинд Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ОХУ-ын  ерөнхийлөгч Владимир Путины Хятадад хийсэн айлчлалын хүрээнд  хийгдсэн хоёр талын уулзалтуудыг  дүгнэж мэдэгдэл хийв. Түүнчлэн хоёр тал  Солонгосын хойгийг цөмийн тулгамдсан асуудлыг тойрсон   болон Афганистаны асуудлаар өөрсдийн хийх алхамуудыг зөвшилцөж байхаар тохиролцов. Сергей  Лавров  сирийн асуудлыг хөндөхдөө, Москва, Бээжин хоёр   Кофи Аннаны  энх тайвнаар зохицуулах  төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн төлөө болон энэ төлөвлөгөөг дэмжиж байгаа  НҮБ-ын АЗ-ийн тогтоолын биелэлтийг дэмжиж байна гэжээ. Мөн оросын дипломат  Хятад болон Орос улс  нь Иран улсын эсрэг  хориг арга хэмжээ гаргахын эсрэг байр суурьтай байна гэв.