Бээжинд хуралдсан ШХАБ-ын орнуудын  тэргүүн нарын ДХУ-ын  үр дүнд 10 баримт бичигт гарын үсэг зурж, мэдэгдэл гаргав. Ийнхүү бүс нутагт урт хугацааны энхийн болон  хөгжил цэцэглэлт бүтээн байгуулах тухай  Тунхаглалд төрийн тэргүүн нар гарын үсэг зурав. Үүнд  төрийн тэргүүн нарын зөвлөлийн шийдвэрлэснээр ШХАБ-ын дунд хугацааны стратегийн  хөгжлийн үндсэн зорилтуудын тухай болон улс-төр дипломатын арга хэмжээнүүдийн тухай хийгээд энх тайван, аюулгүй байдал болон тогтвортой байдалд заналхийлэх тохиолдолд ШХАБ-ын хариуцлагын механизмыг шийдвэрлэх болон 2013-2015 онуудад терроризм, сепаратизм, экстремизмтэй хамтран  тэмцэх хөтөлбөрийг батлах тухай асуудлуудыг  шийдвэрлэв. Түүнчлэн, өнгөрсөн хугацаанд ШХАБ-ын үйл ажиллагааны  тухай  ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тавьсан  илтгэлийг    болон ШХАБ-ын  бүс нутгийн терроризмын  бүтцийн  эсрэг зөвлөлийн /РАТС/ РАТС-ийн 2011 оны үйл ажиллгааны тайлан  илтгэлийг  тус тус батлах шийдвэрийг гаргажээ.  ШХАБ-ын орнуудын тэргүүн нар нь Афганистан улсад ажиглагчийн статус олгох шийдвэр гаргав. Мөн Түрк улсад яриа хэлэлцээний түнш статус олгохыг шийдвэрлэжээ. Гарын үсэг зурсан баримт бичгүүдийн жагсаалтанд ШХАБ-ын орнуудын тэргүүн нарын зөвлөлийн ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай шийдвэр байв. Энэ албан тушаалд  ОХУ-ын Эрхүү мужийн захирагч асан Дмитрий Мезенцев томилогджээ.  ШХАБ-ын бүс нутгийн терроризмын эсрэг бүтцийн  хорооны  гүйцэтгэх захирлаар Хятад улсын төлөөлөгч Жан Синьфэн болов. Хоёр шинэ  удирдагч нь энэхүү албан тушаалд 2013 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн 2015 оны 12-р сарын 31-нд хүртэл  ажиллах юм. Хятадын Бээжинд болсон ДХУ дээр дараагийн ШХАБ-ын ДХУ-ыг Кыргызстанд хүлээлгэн өгөв.