Орос улсын  ерөнхийлөгч Владимир  Путин болон БНХАУ-ын дарга Ху Зиньтао нар ШХАБ-ын нээлттэй зарчмыг нотлон харуулав.  “Талууд ШХАБ-ыг сонирхогч  бусад орнууд болон байгууллагуудтай яриа хэлэлцээ хөгжүүлж, ШХАБ-ын нээлттэй зарчмыг даган, нилээд хэдэн орнуудыг ШХАБ-ын бүрэлдэхүүнд элсэхэд  чухал ач холбогдол өгч байгаа болон шинээр гишүүн элсүүлэхдээ хууль,  санхүү болон захиргааны нөхцөлүүдийн зөвшилцөлийг шуурхайлан шийднэ” гэж  Оросын ерөнхийоөгчийн  БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын  дүнгээр гарсан  хоёр улсын тэргүүн нарын   хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Путин болон Ху Зиньтао нар нь “Бээжинд болсон ШХАБ-ын  Зөвлөлийн    хуралдаан нь тус байгууллагын хөгжилд чанартай  шинэ эрч хүч  оруулах төдийгүй бүс нутаг, олон улсын үйл ажиллагаанд   ШХАБ-ын үүргийг бэхжүүлэхэд чухал алхам болно” гэжээ.

“ШХАБ-ын хүрээний цаашдын хамтын ажиллагаа нь даян дэлхийн энх тайван, бүс нутагт  аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. Үүнтэй холбогдуулан  талууд байнга ШХАБ-ын хүрээнд  олон улсын аюулгүй байдлын асуудлаар тухайлбал, афганистаны асуудлаар  ажиглагч орнуудын болон бусад сонирхогч талуудын оролцоотой   зөвлөлдөх уулзалтуудыг   байнга явуулж байхаар төлөвлөж буйгаа ”  Мэдэгдэлд заажээ.  

Орос, Хятад улсууд нь “ШХАБ-ын шугамаар эдийн засгийн хамтын ажиллагааг  идэвхижүүлэхэд бэлэн байгаа бөгөөд, юуны өмнө эрчим хүчний болон эрчим хүчийг хэмнэх салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байна “.