Хэдхэн хоногийн өмнө академик Бурденкогийн нэрэмжит  мэдрэлийн мэс заслын эрдэм-шинжилгээний хүрээлэн  80 жилийнхээ ойг тэмдэглэв.  Энэ клиникт  өнгөрсөн зууны 30-аад онд  дэлхийд хаан ч хийдэггүй мэс заслуудыг  хийж байжээ.  Өнөөдөр ч клиникийн хамт олон  хамгийн сүүлийн үеийн анагаах ухааны ололтуудыг ашиглан,   цаг үетэйгээ хамт алхаж явна.  

Саяхан комд орсон Никитаг Бурденкогийн эмнэлэгт авчирч байсан. Тэр автомашины осолд орж, хүнд гэмтэл авсан юм. Тэр үед түүнд амьд үлдэх боломж маш бага байлаа. Харин өнөөдөр Никитагийн царайнаас  инээмсэглэл тодрон, аажимдаа ярьж эхлэж байна.  Эмч нар гэмтэсэн түүний тархины  ослын улмааас  хэсгийн оронд имплант суулгасны үр дүнд тэр өдий зэрэгтэй болж, тэр  аймшигт өвчинг ардаа  орхижээ. Эмч нар түүний тархинд мэс заслын үеэр тусгай биоматериалаар хийсэн имплант түүнд суулгажээ.Энэ бол  тус институтын эрдэмтэн, эмч нарын дэлхийд хосгүй боловсруулалт уудын нэг юм.  Ийм аргаар тэд олон зуун хүний алтан амийг аварсан.

20 зууны 30-аад оны дунд  үед Бурденкогийн клиник хувьсгал хийсэн юм. Тархины хавдарыг авах  мэс заслыг  олон хүнд хийж байв.  Одоо  энэ клникт жил бүр 7000 орчим мэс засал хийж байна. Мэдрэлийн мэс-заслын  институтын захирал Александр Коновалов бараг мэс засал бүрийг өрөөнөөсөө  ажигладаг.Түүний ажлын өрөөнд   телезикийн 15  сувгийг байрлуулсан. Тэгээд дэлгэц бүрд нь мэс заслын өрөө байх бөгөөд, мэс заслын ширээг томруулан татаж харуулсан байдаг.Тэдгээрийн алийг ч тэр микроскопоор харж байгаа мэт  хэсэгчлэн харах боломжтой.

Мэдрэлийн мэс заслын хосгүй боловсруулалтууд нь харвалттай өвчтөнүүдэд их тус   болдог байна. Одоо эмч нар багахан насандаа аймшигт өвчнөөр өвдсөн долоон настай Алина  охиныг аварч байна.   Хүүхдэд   цаашид хэвийн  амьдралаар амьдрах  чадвар суулгахын тулд хүүхэд аль болох их хөдлөж, ярьж  байх шаардлагатай байдаг байна.  Мэс засалчид бараг байж болшгүй зүйлийг л хийж байна. Тэд түүний ажилгүй болсон артерийн судасны оронд шинээр цусаар хангах сурвалжийг нээсэн байна.

Бурденкогийн   институт   цаг үетэйгээ  байнга хамт явахыг эрмэлзэж ирсэн төдийгүй түүнээс түрүүлэх. Долоон жилийн өмнө тэд улсад анхны радиохирургийн салбар нээсэн бөгөөд чухамдаа  тэнд өмнө нь  боломжгүй байсан цус гаргахгуй хутгаар хийх мэс заслуудыг хийх болсон юм.

Эндхийн мэргэжилтэнүүдийн ээлжит бүтээл бол “Мари “ багаж юм.  Түүний зохиогч энэхүү бүтээлээ өөрийн охины нэрээр нэрлэсэн юм.  Энэхүү төхөөрөмж нь  мэс засалчийн үйлдэл бүрийг давтах боломжтой бөгөөд үүгээр  микроскопуудыг удирдаж, түүнийг толгойтой нэг түвшинд авчирч болох юм. Түүнчлэн, тусгай жойстикийг   уруулаар удирдах болон  боломжоороо   оптикийн заалтуудыг солих  боломжтой аж. 

Эдгээр бүтээлүүд нь мэс засалчдад үзлэг болон  мэс засал хийхэд нь тус болж байна. Одоогоор ганцхан  мэс засал хийгдэсэн юм.  Түүний ашиг тусын талаар тус институтын байгуулагдсаны түүхэн ойд зориулсан эрдэм-шинжилгээний бага хурлын үеэр түүний зохиогч танилцуулсан юм.  Их ой тэмдэглэх энэ өдөр тус клиник түүхэндээ ганцхан удаа зөвхөн яаралтай хагалгаануудыг л хийхээр тогтсон юм.