5-р сарын дундуур хятадын тав дахь үеийн сөнөөгч онгоцны нислэгийн  дараа дэлхийн тагнуулын албадуудад ажил нэмэгдэв.  J-20  сөнөөгч онгоц нь америкийн  F-22 Raptor  онгоцтой ив ижил болсон юм. Хоеулаа “стелс” технологийг  идэвхитэй ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийг удирдахдаа оюуны хиймэл элементүүдийг  өргөн ашиглаж байна.

Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар, “оюуны” зэвсгийн үүрэг улам нэмэгдэх юм. Ингэхдээ  дайны талбарт хүний үүрэг багасах юм. АНУ нь цэргийн техникийг роботын тал дээр дэлхийд тэргүүлж буй болно. Тэгээд ч тэд дэлхий нийтээрээ нийлээд зарцуулж буй хөрөнгөний тал хувьтай тэнцэх зардлыг үүнд зарцуулж байна. Америкийн робот техникийн  зэвсгийн  хамгийн хүчирхэг салаа бол нисэгчгүй онгоцнууд.  Гэсэн хэдий ч эрдэмтдийг  одоо болтол  нэг асуулт түгшээж байна. Чипын оюун ухаан хүний дотны найз болж чадах  уу, аль эсвэл энэ нь туйлын аюултай зүйл үү?

2010 онд Мичиганы их сургуулийн  эрдэмтэд хиймэл оюун санаа нь хувьсаж болно гэж тогтоосон. Тэд  ДНК –гийн оронд компьютерын кодтой виртуал авидианы арьс бүтээжээ.  Ингэхдээ хиймэл оюун нь бие даан ажиллаж чадах бөгөөд тэр маш аюултай, тиймээс түүнийг устгах  хэрэгтэй гэдэгт  америкийн эрдэмтэд итгэл дүүрэн байна.

Кентукки мужийн Луисвиллскийн их сургуулийн эрдэмтэн  Роман Ямпольский үзэхдээ, хиймэл овун ухаан нь хүний сэтгэцэнд янз бүрийн аргаар нөлөөлж чадна гэв.

Ингэхэд харин оросын цэргийнхэн үүнээс тэс өөр бодолтой байна. Тэд хиймэл оюун санаа нь хүний эрхшээлд  бүрэн захирагдана гэдэгт итгэлтэй байна. Чухамдаа хүн аливаа зэвсэглэлийг хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг шийдвэрийг гаргадаг гэж  БХЯ ны дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн тэргүүн Игорь Коротченко онцлон тэмдэглээд

«Өнөөдөр компьютер нь эцсийн шийдвэр гаргадаг  удирдлагын системийн элемент байхаа больсон. Зэвсэглэлийн системийн  эцсийн бүх шийдвэрүүдийг өнөөдөр хүн гаргадаг.  Роботчлол нь аль нэгэн зэвсэглэлийн системийг ашиглах зөвшөөрөл өгөх  погон зүүсэн тодорхой албан тушаалын хүнийг өнөөдөр хараахан хөндөөгүй байна.Миний бодлоор бол ойрын  25-30 жилдээ  компьютерүүд биш, харин цэргийнхэн  зэвсэглэлийн системүүдийг удирдах болно» гэлээ.

Хэрвээ америкийн эрдэмтдийн зөв болоод   хиймэл оюун ухаан нь  үнэхээр хүн төрөлхтөнд багагүй занал хийлж байгаа бол, түүнийг хор хөнөөлгүй болгох ямар нэгэн аргууд байна уу?

Ямпольскийн байр суурь бол хиймэл оюун санааг бүрэн тусгаарлах ёстой аж. Хамгийн оновчтой хувилбар бол түүнийг ашиглахад хязгаарлалт тавих явдал юм.Үүний дараа  тэдгээр хязгаарлалтуудыг  хиймэл оюун ухааны боломжуудын дагуу сольж байх.

Энэ асуудал нь Punto Swicher  хөтөлбөрийн зохион бүтээгч Сергей Москалевын анхаарлыг ихэд татжээ.Түүний үзэж байгаагаар, чхуамдаа цэргийн технологиудад анхаарал тавьж байх ёстой гэнэ.

«Хиймэл оюуныг хөгжүүлэхэд хамгийн том аюул занал  нь тэдгээрийг цэргийн зорилгод ашиглаж эхлэнэ гэдгийг  урьдаас  харах хэрэгтэй.   Хиймэл оюун ухаан суулгасан робот нь байлдааны талбарт хайр найргүй алуурчин болдог. Энд маш том аюул занал нуугдаж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг хиймэл оюун санаатай объектуудыг гаргаж болох уу,үгүй юу гэдгийг бодох ёстой юм. Ийм объектуудад чинь эргэн тойрныхоо хүмүүсийг  ч алж мэднэ шүү дээ» гэж Сергей Москалев хэллээ.

Нилээд хэдэн шинжээчид үзэхдээ,  сэрэмжлэх арга хэмжээнүүдийг хэдий авсан ч гэсэн, хиймэл оюун ухааныг барих боломжгүй юм.  Жишээ нь, америкийн эрдэм-шинжилгээний ажилтан Элизер Юдковский  хиймэл оюуныг бүтээх туршилтаар  хүний оюун  санааны хэмжээний хиймэл оюун ухаан ч хүнийг хууран, түүнээс “оргон зайлж“  чадах юм байна.