БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Бүх хятадын  ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны тэргүүн У Банготой уулзалт хийв.  Хятадын удирдагчтай хийсэн уулзалт дээр Орос улсын ерөнхийлөгч  БНХАУ-ын өнөөгийн  айлчлалаа маш утга агуулгатай гэж нэрлэв. Путин Бээжинд 6-р сарын 5-нд хүрэлцэн ирсэн юм. Энэ өдөр тэрээр БНХАУ-ын дарга Ху Зиньтаотой уулзалт хийж, уулзалтын дүнд хоёр талын томоохон багц баримт  бичигт гарын үсэг зурав.  БНХАУ-ын Бүх хятадын  ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны тэргүүн У Банготой хийсэн уулзалт дээр ерөнхийлөгч Владимир Путин түүнийг өнгөрсөн жил Орос улсад  У Банго айлчлал хийж байсныг сануулаад, харин энэ жил оросын парламентын хоёр танхимын төлөөлөгчид Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа гэв.  Хоёр улсын иргэлийн хооронд хэлхээ  холбоог хөгжүүлэхэд парламентын гишүүд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж Путин тэмдэглэв. У Банго өөрийн зүгээс  орос-хятадын харилцаа хэрхэн  хөгжиж байгаад  сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.