Орос улс АНДЭЗХАБ-ын /Ази-Номхон далайн эдийн засгийн  хамтын ажиллагааны байгуулага/ түншүүдээ оросын компаниудын хувьчлалд оролцохыг  сайшааж байна. Энэ тухай АНДЭЗХАБ-ын худалдааны сайд нарын уулзалт дээр мэдэгдэв. Уулзалт 6-р сарын эхэнд Казаньд болж өнгөрсөн бөгөөд 9-р сард Владивосток хотноо зохион явагдах АНДЭЗХАБ-ын  ДХУ-д бэлтгэх  чухал гол арга хэмжээнүүдийн нэг боллоо.

Уулзалтанд Орос улсын засгийн газрын тэргүүн шадар сайд Игорь Шувалов оролцов. Тэрээр Орос улсын засгийн газар хувьчлалын арилжаанд оролцогчдод  цэвэр тунгалаг, өрсөлдөх чадвартай орчныг хангаж өгнө гэж батлан хэлэв. Орос улсын компаниудын тендерт оролцох сонирхолуудыг  гадаадын хөрөнгө оруулалтын банкууд төлөөлөх болно. 

Тэд Лондон, Нью-Йоркт болон азийн нилээд хэдэн орнуудад чадавхитай хөрөнгө  оруулагчдад  зориулан таниулах өдөрлөгүүдийг явуулна.Харин  засгийн газарт зөвлөгөө өгдөг  оросын банкууд Сингапур, Хятадын  бие даасан сангуудтай тусгайлан ажиллана. Тэд маш их хэмжээний хөрөнгө оруулалтын чадавхитай. Японд ч гэсэн санхүүгийн асар их нөөц бий.

Уриалгыг хамгийн түрүүнд хүлээж авсан орнуудын нэг Хятад улс. БНХАУ-ын  арилжааны сайд Чэнь Вэмин  Казаньд хэлсэн үгэндээ  Орос улстай хөрөнгө  оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд сонирхолтой байгаагаа дахин нотлосон.

АНУ-ын худалдааны төлөөлөгч Рон Кирк өөрийн зүгээс   Орос улс АНДЭЗХАБ-ыг даргалж байгаагийнхаа хувьд  тус  байгууллагын гишүүн орнуудад  худалдааны дүрмийг либералчлах төлөвтэй байгааг   сайшааж байлаа. Тэрээр цааш  хэлэхдээ, Владивостокийн АНДЭЗХАБ-аас өмнө   энэ асуудалд  дэвшил гаргах нь  хамгаас  чухал юм гэв.

Бүс нутагт худалдааг либералчлах нь АНДЭЗХАБ-ын  ДХУ-ын оросын багцын урьталуудын нэг юм. Ингэхэд  Орос улс  нь өнгөрсөн оны 11-р сард ДХБ-д албан ёсоор элссэн бөгөөд одоо дотоод  ажлуудыг дуусгаж байна. 6-р сарын 7 гэхэд Орос улсын ДХБ-д нэгдэх тухай протоколыг засгийн газар хэлэлцэнэ гэж Оросын тэргүүн шадар сайд Игорь Шувалов мэдэгдэв.  Тэрээр түншүүддээ хандан  үг хэлсэн юм.

«2012 он бол Орос улсын хувьд   АНДЭЗХАБ-ыг даргалхаас гадна ДХБ-ын гишүүний материалаа бүрдүүлж дуусч байгаа  маш чухал жил.  Дэлхийн худалдаа нь одоо үед тйим ч их сайнгүй байдлатай байна. ДХБ-ын ерөнхий нарийн бичгийн  дарга Паскаль Ламигийн илтгэлд хангалттай сөрөг болон ирээдүйд итгэлгүй өнгө аяс цухалзаж байв. Түүний хийсэн гол дүгнэлт - олон улсын худалдаанд  дотоодын зах зээлийг  гадаадын өрсөлдөөнөөс аврах бодлого улам нэмэгдэж байгаа.Орос улс өөрийн даргалах АНДЭЗХАБ-аар   хэлэлцэх асуудлуудыг  сонгохдоо олон улсын худалдааг хөгжүүлэхэд нөлөөлөх шаардлагатай гэдэг үүднээс сонгож  буй юм» гэж Игорь Шувалов хэллээ.    

Орос улс нь  АНДЭЗХАБ-ын даргын хувьд олон цуврал  уулзалт, таниулах өдөрлөгүүдийг  явуулж байна.  Бэлтгэх ажлын хүрээнд хүнсний аюулгүй байдал, логистикийн салбарт хамтын ажиллагаа болон АНД-н бүс нутгийн тээврийн дэд бүтцийн хөгжлийн   тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн. Хуралдаануудад тавигдасан тодорхой санал, асуултууд нь 9-р сард болох Владивостокийн АНДЭЗХАБ-ын  эцсийн баримт бичигт тусгагдана.