Өнөөдөр 6-р сарын 6-нд Орос улсад Пушкиний өдрийг тэмдэглэж байна. Энэ нь манай орны үндэсний аугаа их яруу найрагч Александр Пушкиний төрсөн өдрийг тохиолдуулан тогтоосон төрийн баяр юм. Оросын суут яруу найрагчийг дэлхийн олон арван улсад Оростой хамт хүндлэн дурсаж байна.

Яруу найрагчийн төрсөн өдөр 6-р сарын 6-нд Москвад хүмүүс Пушкиний хөшөөний дэргэд цугларч, цэцэг өргөж, шүлэг унших уламжлал бүр ХХ зууны эхээр төлөвшсэн юм. Тэд оросын утга зохиолын хэлийг үндэслэгчийн хүрэл хөшөөний дэргэд нэгдэн нягтарч байна. Уламжлал төлөвшиж эхлэх үед Москва дахь Пушкиний хөшөө Орост түүнд зориулан  босгосон ганц хөшөө байсан. Эдүгээ Пушкиний мэндэлсний 213  жилийн ойг тэмдэглэж байгаа үед Орос ба дэлхий даяар яруу найрагчийн 200 орчим хөшөө сүндэрлэн боссон байна.

Пушкиний гайхамшигт ув тэгш чанар бишрүүлж байна гэж зохиолч Владислав Отрошенко «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглээд «Тэрээр жирийн болон бичдэг хүний чанарыг гоц нийцүүлэн хослуулсан байна. Суут яруу найрагч өдөр дутмын ерийн амьдралтай нягт холбоотой байсан. Пушкин Орост бусдаас түрүүн ном зохиол туурвиж мөнгө олсон юм. Түүний хувьд ном зохиол нэн чухал ажил төрөл болсон ч гэр бүл, гэргий хүүхэд, анд нөхөдөө ихээхэн ач холбогдолтойд үзэж байв. Тэрээр Бурхны ивээлээр сэтгэл санаа нь ув тэгш болсон хосгүй яруу найрагч»  гэв.

ОХУ-ын соёлын төв, ЭСЯ-дын ажилтнууд Пушкиний аж амьдрал, уран бүтээлийн талаар улам их юм мэдэхэд нь гадаадын иргэдэд туслаж байна. Тэдний оролцоотойгоор Пушкинд зориулсан баяр ёслол Пакистан, Замби, Конго улсуудын нийслэл хотуудад болно. Вьетнамын Ханойд яруу найргийг уншихаас гадна Пушкиний зохиолоос сэдэвлэсэн уран сайхны кино үзүүлнэ.

Түүнчлэн монголын телевизээр оросын яруу найрагчийн тухай баримтат кино үзүүлэх юм. Нью Йоркод Олон улсын номын яармаг дээр өнөөдрийг Пушкиний өдөр хэмээн зарлажээ. Орос улс яармагт хүндэт зочноор оролцож байна. Энд Александр Пушкиний яруу найраг, үргэлжлэсэн үгийн зохиолыг төрөлхи  ба англи хэлээр  унших юм.Пушкиний бүтээлийг  гадаад хэлээр бур 150 жилийн турш орчуулж байна. Гэвч Пушкиний ном зохиолыг орчуулахад хэцүү гэж францын славяныг судлагч, орчуулагч Жорж Нива «Оросын дуу хоолой» радиод өгүүлээд

«Ялангуяа  Пушкиний зүйрлэлгүй уянгын яруу найргийг орчуулахад хэцүү. Агуулгыг яг онож товчхон үг яриагаар илэрхийлэх чадвар нь түвэг бэрхшээл учруулна. Драмын үзэл санааг ийнхүү товчхон яруу сайхан арга замаар илэрхийлэх нь оросын уран зохиолын шинж чанар биш. Үүнтэй холбогдуулан Пушкинийг жишээ нь Лев Толстой, Достоевский нартай харшуулж болно» гэв.

Түвэг бэрхшээл тулгарсан ч Александр Пушкиний ном зохиолыг хойшид ч орчуулна. «Пушкинийг «оросын яруу найргийн нар» гэсэн нь учиртай. Тэрээр маш их сайн сайхан идэвхи санаачилга, итгэл найдвартай байсан» гэж Пушкиний уран бүтээлийг америкийн судлаач Жулиан Лоуэнфельд хэлжээ.

Пушкиний төрсөн өдөр Орос ба дэлхий дахин Орос хэлний өдрийг тэмдэглэж байна. Мөн өдрийг Орост ба НҮБ-д нэг зэрэг анх удаа тэмдэглэнэ. Одоогоос хоёр жилийн өмнө НҮБ-аас эл  олон улсын баяр тогтоожээ.2011 онд ОХУ-ын ерөнхийлөгч Орос хэлний өдрийг 6-р сарын 6-нд жил дутам тэмдэглэх тухай зарлигт гарын үсэг зурав. Дэлхий даяар барагцаалбал 300 сая хүн орос хэл мэдэж байгаа хийгээд тэн хагас гаруй нь орос  хэлнийг төрөлхи хэл хэмээн үзэж байна.