Орос, Хятадын эдийн засаг болон бусад салбарууд дахь  хамтын ажиллагаа нь   олон улсын эдийн засгийн болоод  тогтвортой байдлын  чухал хүчин зүйл болж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин  мэдэгдэв.Тэрээр өнөөдөр Бээжинд БНХАУ-ын дэд дарга Си Цзиньпиньтэй уулзсан юм.  Өнөөгийн айлчлал   болон өмнө нь хийж байсан  Орос, Хятадын дээд хэмжээний уулзалтууд нь цаашдын  “стратегийн түншлэлийн олон талт”хөгжилд тухайлбал,  цэргийн байгууллагуудад нөлөө үзүүлэх болно гэж Орос улсын  ерөнхийлөгч хэлжээ.Тэрээр цааш хэлэхдээ, саяхан Шар тэнгист Орос, Хятадын тэнгисийн цэргийн түүхэнд анх удаагаа хамтарсан сургуулилт болсныг сануулав.  БНХАУ-д хийж байгаа айлчлалынхаа тухай тэр ярихдаа,  “амжилттай” болж байна гэж цохон тэмдэглэв.Си Цзиньпинь өөрийн зүгээс хэлсэн үгэндээ,  сүүлийн үед тэр оросын засгийн газрын олон төлөөлөгчидтэй уулзсан. БНХАУ-ын дэд даргын үзэж байгаагаар,  ийм эрчимтэй харилцаанууд нь онцгой найрамдлын харилцааны тод шинж тэмдэг” аж.  “Бидний өмнө хятад-оросын харилцааг хөгжүүлэх хамгийн  өргөн дэлгэр боломжууд байна гэдэгт итгэлтэй байна” гэж тэр хэлэв.