«Газпром»  Хятадын нутаг дэвсгэрт газар дор хийн агуулах барих хамтын үйлдвэр байгуулах санал Хятадаас авчээ. «Газпром» компанийн газар дор хий хадгалах удирдах газрын дарга Сергей Хан Малайзид хуралдаж байгаа дэлхийн хийн форумын хүрээнд энэ тухай сэтгүүлчдэд мэдээллээ. 2030 он гэхэд  Хятад газар дор бараг 100 тэрбум шоо метр хий хадгалах  агуулахууд барьж дуусах зорилго тавьжээ. Энэ нь европын бүх агуулгын хүчин чадалтай тэнцэнэ. Хятадын талаас хамтын үйлдвэрийн 49 хувь хувьцааг оросын компанид олгоход бэлэн байна. Эдгээр агуулахыг байгуулахад хятадын нутаг дэвсгэрт 300 орчим талбай шаардагдана. Хятадын талаас агуулахууд байгуулах газарт геологийн судалгаа урьдчилан хийлгүй «Газпром»-д мөн санал дэвшүүлсэн гэж «Газпром» компанийн шинжээчид мэдээлэв. Хятадын талаас ажлыг санхүүжүүлж, эрсдэлийг хүлээвэл «Газпром» 5 жилийн дотор төслийг геологийн талаар нарийн судлаж, Хятадад газар дор агуулах барих техник-эдийн засгийн үндэслэлийг бэлтгэнэ.