Сирийн ерөнхийлөгч Башар Асад лхагва гаригт өмнө нь хөдөө аж ахуйн сайдын алба хашиж байсан Рияда Хиджабаг тус улсын шинэ ерөнхий сайдаар томилов. Парламентын сонгууль явагдсанаас хойш нэг сарын дараа Асад Хиджабт шинэ засгийн газар бүрдүүлэхийг даалгалаа гэж сирийн ХМХ -үүд уламжилж байна. Асадын эсрэг зэвсэглэсэн тэмцэл явуулж байгаа сөрөг хүчний бүлгэмийнхэн үүнийг үл хэрэгсэв.