Оросын Холбооны зөвлөл (парламентын дээд танхим) цуглаан жагсаалын үеэр ёс журмыг зөрчөгчдийн талаар авах арга хэмжээг чангатгах тухай хуулийг сайшаав. Энэ баримт бичигт заасан ёсоор зөрчигчэд ногдуулах торгуулийг хэд дахин нэмэгдүүлж, цуглаан жагсаалд нүүрээ халхавчлан оролцохыг хориглож, нийгмийн ёс журмыг зөрчсөн олон нийтийн тэмцэл хөдөлгөөнийг зохион байгуулсан этгээдүүдийг шийтгэнэ. Түүнээс гадна яллагдаж байсан этгээд  олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах ёсгуй. Оросын парламентын доод танхим - Улсын дум өчигдөр баримт бичгийг бүр 11 цагийн турш хэлэлцээд батлажээ.