Оросын автомашины зах зээл өнгөрсөн оны үр дүнгээр дэлхийд 7-р байр эзлэв. Манай оронд шинэ 2 сая 810 мянган машин худалджээ. Энэ нь дэлхийд худалдсан 78 сая машины 3,6 хувь юм. Шинэ 18 сая 500 мянган машин худалдсан Хятад улс мөн үзүүлэлтээр тэргүүний байр эзлэж байгаа хийгээд 13 сая машин худалдсан АНУ хоёрт, Япон улс гуравт орж байна. 2011 оны 3-р сард газар хүчтэй хөдлөсэн боловч тус улс байр сууриа хэвээр хадгалж, 4 сая 210 мянган машин худалджээ. Орос улс дөнгөж 7-р байр эзлсэн ч өсөлтийн үзүүлэлтээр тэргүүлж байна. 2010 оныхтой харьцуулахад тус үзүүлэлт 39 хувь болсон байна.