Хятад улс ойрын таван жилд байгалийн хийн хэрэглээг хоёр дахин нэмэгдүүлж мэднэ гэж Олон улсын энергийн агентлаг мэдээлэв.Энэ хугацаанд Хятад байгалийн хийн импортын хэмжээгээр дэлхийд 3-р байр эзлэнэ гэж агентлагийн илтгэлд өгүүлжээ. Хойд Америк дан шингэрүүлсэн байгалийн хий худалдаж авна. Японы импорт нэмэгдэх эсэх нь улс орны цөмийн бодлогоос шалтгаална. Шинэ шинэ орд газрын амжилттай хөгжил Ойрхи ба Дундад Дорнод, Африк, Азид байгалийн хийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлнэ. Түүний дөрөвний нэгэн нь Хятад улс ба Ойрхи ба Дундад Дорнод, Азийн орнуудын нийт эрэлт хэрэгцээ болно. Тавны нэгэн нь Хойд Америкт ногдоно. Түүнээс гадна уламжлалт бус эх сурвалжийн хийн хямд үнэ урьдын адил АНУ-ын давуу тал болно гэж Олон улсын энергийн агентлагийн шинжээчид үзэж байна. Дэлхийн байгалийн хийн худалдаа  шингэрүүлсэн хий ба хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсууд байгаад тусгаар тогтносон орнуудаас хий хоолойгоор дамжуулсны үр дүнд 35 хувиар өсөн нэмэгдэх юм.