Өнөөдөр Оросын ерөнхийлөгч Владимир Путин Хятадад хийж байгаа төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн еренхий сайд Вэнь Зябаотэй хэлэлцээ хийлээ. Тэд Дяоюйтай төрийн өргөөнд уулзав. БНХАУ-ын ерөнхий сайдтай уулзаж, ажиллагаагаа цаашид үргэжлүүлэхэд нь таатай байна гэж Путин мэдэгдлээ. Орос, Хятадын засгийн газрын тэргүүнүүдийн ээлжит уулзалт энэ намар болно гэж Путин хэллээ. Уулзалт стратегийн түншлэлийг бэхжүүлэх, харилцан ажиллагааг өргөжүүлэх замаар хийх бас нэг алхам болно гэдэгт тэрээр итгэж байна. Хятадын ерөнхий сайд олон улсын өнөөгийн байдал хүнд түвэгтэй хэвээр байгаад анхаарлыг хандуулав. БНХАУ ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг бэхжүүлэх нь хоёр орны язгуур ашиг сонирхолд нийцэж  байгаа төдийгүй дэлхийд энх тайван, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж Вэнь Зябао тэмдэглэлээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд харилцан сонирхогч бүх асуудлаар Путинтай яриа хэлэлцээ цаашид хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.