«Сибирийн хэлэлцээр» бүс нутаг хоорондын холбооноос Орос, Хятад, Монгол улсыг дамнсан «Цайны их зам» аялал жуулчлалын замыг ШХАБ-ын ивээлийн дор хэрэгжүүлэх төслийн статустай болгохыг санаачилсан тухай «Сибирийн хэлэлцээр» холбооны гүйцэтгэх хорооны дэд дарга Сергей Тихомиров Улаан Үдэд хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Хил дамнасан аялал жуулчлалд зориулсан «Цайны их зам» олон улсын аялал жуулчлалын  форум өчигдөр Буриадад нээгдлээ. Оросын 9 бүс нутаг болон БНХАУ, Монгол, Испани, Франц,АНУ, Тайван, Япон зэрэг улсын аялал жуулчлалын салбарын 200 орчим мэргэжилтэн түүнчлэн хөрөнгө оруулагчид ба засаг захиргааны төлөөлөгчид форумд оролцож байна. 11 мянга гаруй км урт «Цайны их зам» Цагаан хэрэмийн дэргэд эхэлж байсан. Энэ нь дэлхийн хуурай замын худалдааны хамгийн урт зам байв. Х1Х зууны дундуур цай Хятадаас гаргах гол бараа болж, импортын 90 хувь эзлэжээ. Сибирийг нэвт дамжсан  төмөр зам тавьснаас хойш «цайны жин»  шаардлагагүй болсон ч Цайны их замын хажууд байгаа хотуудад түүхийн дурсгал, музей олон. Орос, Монгол, Хятадын аялал жуулчлалын салбарын ажилтнууд «Цайны их зам» төслийг  идэвхтэй боловсруулж байна.