Нарны энергиэр ажиллаж байгаа швейцарын Solar Impulse нисэх онгоц тив хоорондын анхны нислэгээ амжилттай дуусгав. Онгоц өчигдөр өглөө Мадридаас нисч гараад Гибралтарын хоолойг дамжин Марокко улсын нийслэл Рабатад буужээ. Нисэх онгоц 830 км замыг 19 цаг 8 минутын дотор туулав. Зохион бүтээгчдийн хэлснээр бол тэгснээр нарны энергиэр урт нислэг хийх  талаар  аврага амжилт тогтоосон юм.Нисэх онгоц цагт дунджаар бараг 52 км хурдацтай.

Гэрэл зураг