Кофи Аннаны төлөвлөгөөг биелүүлэхээс татгалзах тухай сөрөг «Сирийн чөлөөт арми» гэгчийн шийдвэрийг  Москва Сирид НҮБ-ын төлөөлөгчдийн үйл ажиллагааг таслан зогсоох гэсэн оролдлого хэмээн үзэж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ. Манай байгууллага үүнээс хойш НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг дагаж мөрдөхгүй гэж өчигдөр сөрөг «Сирийн чөлөөт арми» гэгчийн төлөөлөгч Сами аль-Курди мэдэгдлээ. Энэ мэдэгдэл Москваг гүнээ түгшүүлж байна гэж Лукашевич онцлов. Сирийн сөрөг хүчин  Кофи Аннаны төлөвлөгөөг биелүүлхээс татгалзсан нь Сирийн байдалд тун зохисгүй нөлөөлөх уршигтай болж мэднэ гэж үүний өмнө ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов мэдэгдсэн билээ. Түүнчлэн ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов сирийн сөрөг хүчний шийдвэрт  сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Дэлхийн хамтын нийгэмлэгээс НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь туслахын тулд бүх хүчин чармайлтаа дайчлах ёстой гэж оросын тал үзэж байна.