Орос хэлний өдрийг өнөөдөр 6-р сарын 6-нд дэлхий даяар тэмдэглэж байна. 2010 онд НҮБ-аас мөн өдрийг тогтоов. Оросын аугаа их яруу найрагч Александр Пушкин 6-р сарын 6-нд төрсөн юм.Баяр ёслол Нью Йоркод НҮБ-ын төв байранд боллоо. Байгууллагын ажилтнууд болон сэтгүүлчид, америкийн олон нийтийн төлөөлөгчид, соёлын зүтгэлтнүүд  орос хэл дэлхийн соёлыг төлөвшүүлэх үйл явцад гарамгай үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэжээ. Энэ онд НҮБ-ын төв байранд болсон баяр ёслолыг оросын кино ба нэрд гарсан кино найруулагч Андрей Тарковскийд зориулсан байна.