Өчигдөр орой Оросын Улсын дум (парламентын доод танхим)  «Нэгдсэн Орос улс» эрх баригч намын фракцын саналаар олон нийтийн тэмцэл хөдөлгөөний үеэр хууль зөрчигчдэд ногдуулах торгуулийг нэлээд нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хоёр, гуравдахь хэлэлцүүлгээр батлав. Хууль бүрмөсөн батлах санал хураалтын дүнгээр түүнийг 241 депутат дэмжиж, 147 нь эсэргүүцсэн байна. Сөрөг КН, «Шудрага Орос улс», Либерал-ардчилсан намын  фракцууд торгуулийг нэмэгдүүлэх саналыг эсэргүүцэв. Энэ хууль ёсоор хувь хүнд ногдуулах торгуулийн туйлын хэмжээ 300 мянган рубль болно. Ёс журмыг зөрчигч ийм торгууль төлөхийн оронд 200 цагийн ажил хийж мэднэ. Албан тушаалтан 600 мянган, хуулийн этгээд 1 сая рублийн торгууль төлөх юм. Олон нийтийн тэмцэл хөдөлгөөний үеэр  хүний эрүүл мэнд буюу эд хогшилд хохирол учруулсан цагт ийм арга хэмжээ авах юм. Улсын думын бүгд хуралдаанаар хуулийн төслийн төсөлд оруулахаар санаачилсан 400 гаруй засварыг бараг 9 цагийн турш авч үзэж хэлэлцсэн явдал парламентын доод танхимын хуралдааныг шууд нэвтрүүлсэн сайт интернет хэрэглэгчдийн сонирхолыг татав. Одоо энэ хуулийг  Холбооны зөвлөлд (парламентын дээд танхим) хэлэлцүүлэхээр явуулна. Сенатчид түүнийг өнөөдөр авч үзэх юм.