Хятадад айлчилж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр БНХАУ-ын дээгүүр тушаалтай зүтгэлтнүүдтэй уулзаад Бээжинд нээгдэх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно. «Интерфакс» агентлагийн мэдээлснээр өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ли Кэцянь, БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин, БХАТХ-ын байнгын хорооны дарга У Бано нартай уулзаж ярилцах юм. Үдээс хойш ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар уулзана. Түүнээс гадна Оросын удирдагч Афганистан, Ираны еренхийлегч Хамид Карзай, Махмуд Ахмадинежад нартай дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзах юм.