6-р сарын 6,7 өдрүүдэд Бээжинд ШХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа үндсэн хүчин зүйлүүдийг тодорхойлох ёстой. Тэгээд хамтын ажиллагааны илүү боловсронгуй механизмыг байгуулна гэж БНХАУ-ын дарга Ху Зиньтао өнөөдөр «Казахстанская правда» сонинд нийтлүүлсэн ярилцлагдаа мэдэгдэв. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр бүс нутгийн энх тайван, аюулгүй тогтвортой байдалд аюул учруулсан нөхцөлд ШХАБ-аас авах улс төр-дипломат арга хэмжээ ба хэрэглэх механизмын тухай Дүрмийг гүйцээж боловсруулах тухай БНХАУ-ын дарга мэдээллээ. Түүнчлэн ШХАБ-ын гишүүн орнууд  терроризм, салан тусгаарлах хэт даврагч үзэлтэй тэмцэх хүрээнд 2013-2015 онд хамтран ажиллах Хөтөлбөрийг батлах юм.

Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор цаашид хийх алхамуудын асуудлаар дээд хэмжээний уулзалтын хүрээнд санал шүүмжлэл явуулна. Эрчим хүч, тээвэр, дээд зэргийн технологийн салбарт хамтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг авч үзэж хэлэлцэх юм. Дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр багц баримт бичиг, шийдвэрүүдийг батлана. Юуны түрүүнд ШХАБ-ыг хөгжүүлэх стратегийн үндсэн чиглэлүүдийг батлах юм. Баримт бичиг дэлхийд ба бүс нутагт  гарч байгаа өөрчлөлтүүдийг харгалзан байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилготой юм. Гишүүн орнуудын олон улсын ба бүс нутгийн байдалд хийсэн дүн шинжилгээ ба ШХАБ-ын цаашдын хөгжилд хандах хандлага бүс нутгийн энх амгалан байдал, хамтын цэцэглэлт хөгжлийг хангах тухай Тунхаглалд тусгалаа олох юм.