Бээжин Москвагийн хувьд дээд зэргийн  итгэлцэл, ил тод байдал бүхий стратегийн түнш хэвээр байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин батлан илэрхийлэв. Өнөөдөр Бээжинд Путин БНХАУ-ын дарга Ху Зиньтаотэй хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр үг хэлж Орос,Хятад улсууд улс төрийн хүрээнд итгэлцлийг дээд түвшинд гаргасан гэж мэдэгдэв. Москва, Бээжин хоёр улс,  ард түмний  амин чухал ашиг сонирхолд хамаатай үндсэн асуудлуудаар бие биедээ хатуу дэмжлэг үзүүлж ирсэн гэж тэрээр тэмдэглэв. Орос, Хятадын цэргийн тусгай газрууд  Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд  харилцан ажиллана гэж ОХУ-ын ерөнхийлөгч мэдэгджээ. Орос,Хятад улсууд олон улсын эрх зүйн зарчмыг үндэслэх аюулгүй байдал, хамтын ажиллагааны нээлттэй адил тэгш системийг бүс нутагт төлөвшүүлэхийн төлөө байна гэж Путин онцлов. Москва, Бээжин хоёр энэ зорилгоор бүх арга сувгийг ашиглаж, ОХУ, БНХАУ-ын зэвсэгт хүчний хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг хичээнэ гэж БНХАУ-ын дарга Ху Зиньтао мэдэгдлээ. Дэлхийн ба бүс нутгийн тулгамдсан бүх асуудлыг авч үзэж хэлэлцсэн тухай ОХУ-ын ерөнхийлөгч мэдээлэв. Түүнчлэн тэрээр  өнөөдөр БНХАУ-ын дарга Ху Зиньтаотэй олон улсын асуудлаар хийсэн яриа ашиг тустай болсон хэмээн үзэж байна. «Бид олон улсын хямрал, асуудлуудын  шийдвэрт оновчтой тус дөхөм үзүүлэхийн тулд зохицуулалтыг өндөр түвшинд гаргана» гэж Путин мэдэгдлээ. ОХУ, БНХАУ-ын удирдагчид Ойрхи Дорнод, Хойд Африк, Солонгосын хойг болон ираны цөмийн хөтөлбөрийн  тойрны байдлаар санал  солилцсон гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин  тодруулж хэллээ.

Гэрэл зураг