Өнөөдөр  Оросын Улсын дум олон нийтийн арга хэмжээний үеэр ёс журмыг зөрчсэн тул ногдуулах торгуулийг нэмэгдүүлэхийн төлөө санал өгөв. Хувь хүн 300 мянган, албан тушаалтан 600 мянган, хуулийн этгээд 1 сая рублийн торгууль төлөх юм. Энэ нь торгуулийн хамгийн их хэмжээ юм.Түүнээс гадна хуулийн төсөл баг зүүж царайгаа нууж халхавчлах, зэвсэгтэй  ба согтуу байхыг хориглов. Түүнчлэн бүс нутгийн эрх баригчдаас нийт  олны тэмцэл хөдөлгөөнд Гайд – парк мэт  тусгай газар олгох шийдвэр гаргажээ.