Тяньаньмэнь – орчин үеийн Хятадын түүхийн эргэлтийн  цэг юм. Ийм бодол санааг Хятадын төдийгүй гадаадын шинжээчид агуулдаг.Үүнийг хүлээн зөвшөөрөхөд Бээжин бэлэн эсэх нь хараахан тодорхойгүй байна. 6-р сарын 4-ний   Тяньаньмэний үйл явдлын 23 жилийн босгон дээр хятадын эрх баригчид жагсаал цуглаан гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авчээ. Интернетийн нийтлэлүүдийн хяналтыг маш чангатгаад байгаа  ажээ.

Хятадын Интернетын хайлтын  системүүд өмнө ч мөн адил Тяньаньмэнь нэртэй үгийг хайхад маш нарийн мэдрэмжтэй байсан. Түүхэн болон уран барилгын онцлогууд бол тавтай морил,  ингээд  1989 оны үйл явдлуудын талаар юу ч үгүй, хоосон.  Гэсэн хэдий ч ээлжит ойн өмнө хяналт улам ширүүсчээ.  Тэр ч бүү хэл, Хятадын  Sina Weibo микроблогийн  сервис  хэрэглэгчдийн боломжтой тэмдэгнүүд дундаас нас барагсдад барьдаг  зулы н гэрлийг  авч хаяжээ.Үүний дараа микроблогерууд ашиглахыг оролдсон   олимпийн бамбарыг бас арилгажээ.

Хятадууд 1989 оны 4-р сарын 27 - 6-р сарын 4-ний өдрүүдэд томоохон хотуудад гарсан жагсаалуудыг хөөн тараах үед амь үрэгдсэн хүмүүсийг санан дурсахыг оролдсон юм. Энэ үед тус улсад “Дэн Сяопины  шинэчлэлүүд “ хэдэн жил үргэлжлэн  явагдаж байсан бөгөөд  тэдгээр нь “эрх баригч Коммунист намын үед чөлөөт зах зээлийг“ байгуулахад чиглэгдэж байв.  Гэхдээ жагсагчдын ихэнхи  оюутнууд байсан. Тэд шинэчлэлүүд нь хангалттай бус явагдаж байгаа бөгөөд илүү их ардчилал, эрх чөлөөг шаардаж, түшмэлүүдийг хээл хахуульд идэгдсэн гэж буруутгаж байв. 

Босогчдын хэсэг нь өмчийн  тэнцвэргүй  байдал нэмэгдэж байгаад дургүйцлээ илэрхийлж байв.  Гол арга хэмжээ Бээжингийн  Тяньаньмэний талбайд болж байв.  Жагсаалыг тарахыг шаардсан шаардлагуудыг тэд хүлээж авахгуй байв. Ингээд эрх баригчид  бослогыг дарах болов. Жагсагчид 6-р сарын 3,4-нд шилжих шөнө  босогчдыг тараах ажиллагаа зохион  явуулсны улмаас янз бүрийн дүнгээр   400 -2500  хүн алагдсан гэсэн тоо байдаг. Албан ёсоор энэ тоо одоо хүртэл батлагдаагүй юм.

Гэсэн хэдий ч  зарим улс төрчдийн үзэж байгаагаар, хятадын засгийн  газар тяньамины тайлбайн үйл явдлын байр сууриа эргэн харж, энэ үйл явдал нь  ардчиллын замд орох нэг шат байсан  гэдгийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа гэж үзэж байна.  Бусад нь тухайлбал, Хятадын асуудлын шинжээч Яков Бергерын үзэж байгаагаар, хэрвээ ийм юм болсон ч, ойрын үед гарахгүй гэжээ.

«Ойрын үед энэхүү дүгнэлтийг  эргэн харна гэсэн боломж үнэхээр үгүй юм.  Хятад улс нь яг одоо чухал өөрчлөлтүүдийн ирмэг дээр тулж ирээд байна.ДНБ-ний  өсөлт унаж, нийгмийн харилцаануудад  чухал асуудлууд тулгарч, хятадын нийгмийн туульшрал   өссөөр байна. Хятадын зах зээлийн ашгийн орлогын төлөө тэмцэлүүд нь тэгш эрх, шудрага ёсны зарчмуудыг уландаа гишгэсний улмаас  үзэл сурталд ихээхэн асуудлууд   тулгарч байна.

Гэхдээ Хятад улсад хорин жилийн хугацаанд  байдал үнэхээр эрс өөрчлөгдсөн. Энгийн хятад иргэд болон гадаадад амьдарч байгаа  тэрс үзэлтэнүүд тус улсад илүү эрх чөлөөтэй болсон гэж үзэж буй юм.Тийм учир Бээжингийн эрх баригчид ашигч зангийнхаа  үүднээс  Тяньаминыг “сэргээж” болох юм гэж ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх  дипломатын академийн шинжээч Андрей Володин тэмдэглээд

«Энэ нь зөвхөн Хятад улсыг  улс-төрийн инститүүцүүдийн хүрээнд дэвшил гаргаж байна гэдгийг хэлж байгаа юм.Өөрийн замаар урагш хөдлөж явна.  Хятадын удирдагчид үйл явдалтай холбоотой дүгнэлтүүдийг өгөх ёстой цаг нь ирлээ  гэдгийг мэдэж байгаа байх. Ингэхдээ  түүхэн  зөв зүйтэй  улс-төрийн зорилготой тавихыг  бодож байгаа болов уу» гэлээ.

Хятад улс үнэхээр хүчтэй өөрчлөлтүүдийг  хүлээж байна.  Нэгдүгээрт,  арван жилд нэг удаа явагддаг тус улсын удирдлагын халаа  сэлгээ.  Удирдлагыг солих  процесс энэ намар болох Хятадын коммунист намын их хурал дээр  явагдана.  Улс-төрийн тавцангаас Тяньаньмэний үйл явдлын үед засгийн эрхэнд байсан сүүлийн удирдагчид явна.  Магадгүй, 89 оны эмгэнэлт явдалд аймшиггүй дүгнэлт хийхэд шинэ удирдагчдад хялбар ч байж болох юм.