ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Бээжинд хийж байгаа айлчлалын үеэр оросын ба хятадын төлөөлөгчид хоёр талын 17 баримт бичигт гарын үсэг зурсан байна. Тухайлбал Орос,Хятад улсууд адил тэгш итгэлцэх түншлэл, стратегийн харилцан ажиллагааны тухай хамтрасан мэдэгдэлд гарын үсэг зурав. Талууд хоёр орны засгийн газар хоорондын АЦС БНХАУ-ын нутаг дэвсэрт барих талаар хамтран ажиллах Хэлэлцээрт хавсаргах протоколд урьдчилан гарын үсэг зурав. Мөн «Росатом» улсын корпораци ба Хятадын атомын энергийн агентлаг атомын энергийн салбар дахь орос-хятадын хамтын ажиллагааны зарим чиглэлийн хөтөлбөрт гарын үсэг зурсан байна. Түүнээс гадна Оросын Внешэкономбанк ба Хятадын хөгжлийн банк Тайшетын хөнгөн цагааны завод барих төсөлд олгох зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурав. Түүнчлэн Оросын шууд хөрөнгө оруулалтын сан ба Хятадын хөрөнгө оруулалтын корпораци Орос-хятадын хөрөнгө оруулалтын сангийн Удирдах компани байгуулах болон түүний үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг батлах тухай протоколд гарын үсэг зуржээ.