БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орос-хятадын хамтын ажиллагааны үр дүнг өндөр үнэлэв. Москва, Бээжин хоёр  хамтын хүчин чармайлтаар орос – хятадын харилцан ажиллагааг урьд үзэгдээгүй өндөр түвшинд гаргасан гэж  өнөөдөр БНХАУ-ын дарга Ху Зиньтаотэй хийсэн хэлэлцээн дээр мэдэгдлээ. Хоёр орны стратегийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах тухай  нэг жилийн өмнө ярьцгааж эхлэснийг ОХУ-ын ерөнхийлөгч дурдав. Энэ агуулгаар хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх бодолтой байна гэж Путин батлан илэрхийлсэн байна. Москва,Бээжин хоёрын үндсэн ашиг сонирхол олон улсын ч эдийн засгийн ч хүрээнд нийцэж байна гэж тэрээр нэмж хэллээ.Ху Зиньтао дарга ОХУ-ын төрийн тэргүүнээр сонгогдсонтой нь холбогдуулан Путинд бас дахин баяр хүргэж, ОХУ-ын ерөнхийлөгчийн Хятадад хийж байгаа айлчлал  хоёр орны стратегийн түншлэл, харилцан ажиллагаанд тус  дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн тухай РИА Новости агентлаг мэдээлжээ.