Оросын шатрын сургууль бол дэлхийн хүчит чиглэлийн нэг юм. Оросын төлөөлөгчид олон орны үндэсний шигшээ багуудын цэст давамгайлж байна. Тэд зөвлөлтийн мэргэжилтнүүдээр шатрын хичээл заалгаж, системээр нь  хичээллэж туршлагатай болсон юм.

Эдүгээ зөвлөлтийн чиглэлтэй холбоогүй 20 настай буюу түүнээс ах шатарчныг одоо олоход хэцүү. Саяхан Москвад шатрын аварга цолын төлөө тэмцсэн Вишванатан Ананд, Борис Гельфанд хоёр тэдний дотор байна гэж олон улсын шатрын их мастер Владислав Ткачёв хэлээд

«Бид бүгд  шатрын энэ аугаа их сургуулиас гарсан. Олон жилийн турш дэлхийн аварга байсан Михаил Ботвинник дэд мастераас аваад их мастер хүртэл шатарчны бэлтгэлийн үндэс тавьсан юм. Тэрээр  өрөгт ямар бэтгэл хийх, өөрийн алдаанд яаж дүн шинжилгээ хийж уран чадвараа ахиулахыг бүгдэд бүрмөсөн тайлбарлаж өгсэн юм. Бид эдгээр зөвлөмжийг хэрэглэж байна. Энэ нь математикийн хүрээнд Ньютоны хийж бүтээсэнтэй тэнцэж байна» гэв.

Орос улс дэлхийн аврагуудыг оролцуулан бусдаас илүү олон  нэрд гарсан  шатрын их мастерыг бэлтгэсэн.Тэд оросын төдийгүй АНУ, Герман, Франц, Голланди, Израиль зэрэг улсын үндэсний багуудын бүрэлдэхүүнд орсон гэж Владислав Ткачёв цааш нь хэлээд

«Эдгээр улсын шатрын үндэсний багуудын бүрэн бүрэлдэхүүн эсвэл тэн хагас нь Орос  гаралтай шатарчдаас бүрэлдсэн юм. Манай орон дэлхийд «шилдэг шатарч бэлтгэн гаргадаг» болсон. 90-д оны эхээр зөвлөлтийн шатарчид гадаадад олноороо шилжин суусан нь харамсалтай» гэв.

Олон улсын шатрын холбооноос «Бид бүгд нэг гэр бүл мөн» гэсэн уриа дэвшүүлсэн. Шатрын ямар ч тэмцээнд  орос хэл олонтаа 1-р хэл болж, заримдаа англи хэлний дараа хоёрт орж байна. Орос хэл шатрын цайны газар, танхим, тэмцээний өрөө танхимд сонсогдож байна гэж Владислав Ткачёв хэлээд

«Роберт Фишер 16 настайдаа орос хэлээр шатрын тогтмол хэвлэл уншихаар орос хэл сурсан. Одоо орос хэл мэдэх нь мэдлэг боловсролын нэг тал болжээ. Ананд буюу Накамура оросоор чөлөөтэй ярьж чадахгүй боловч шатрын нэр томъёо сайн мэднэ. Түүнээс гадна шатрын сэдэвт сэтгүүлийг орос хэлээр уншиж байна» гэв.

Дэлхийн томоохон музейн нэг Третьяковын зургийн музейд болсон дэлхийн том үйл явдал-шатрын аварга цолын төлөө Вишванатан Ананд, Борис Гельфанд хоёрын тэмцээн шатрыг тахин шүтэгчдийн эгнээг өргөжүүлэв. Оросын залуу шатарчид Ананд дэлхийн аварга цолоо хамгаалсан  тэмцээнийг ажиглаж төдийгүй  шатар тавьж хүч чадвараа сорьж үзсэн. Оросын гарамгай шатрын их мастерууд тэдэнд хичээл зааж, нэг зэрэг хэдэн өрөг шатар тавихад сургав.Эдгээр нэрд гарсан шатрын их мастеруудад хожигдох нь ч нэр хүндтэй үйл хэрэг хэмээн залуу шатарчид үзсэн юм.