ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев   тодорхой улс-төрийн хүчнийг төлөөлөх ёстой. Ингэхдээ “систем дээр” бус харин түүний дотор  байж  хариуцлага   хүлээх  төлвөтэй байна.  Энэ хандлагын үүднээс Дмитрий Медведев “Нэгдсэн Орос” намд элсэж, парламентад олонхийн суудалтай намыг тэргүүлэх    өөрийн шийдвэрээ тайлбарлаж байна. 6-р сарын 4-ний өдөр Засгийн газрын тэргүүн  оросын “Первый канал” телевизийн сувгийн “Познер” хөтөлбөрийн зочноор оролцов.

Сэтгүүлч Владимир Познер ярилцлага авахдаа гарамгай /түүнийг Оросын телевизийн академи энэ жил ингэж нэрлэсэн/ төдийгүй телевизийн   цензурын эсрэг  идэвхитэй тэмцэгч юм. Өнгөрсөн долоо хоногт өөрийн нэвтрүүлэгтээ Познер “Нэгдсэн Орос” намын саяхны их хурлын сэдвийг хөндсөн юм.  Тус их хурал дээр  Медведевыг намын даргаар санал нэгтэй батласан явдал  түүний гайхшралыг төрүүлсэн юм. Тэр үед сэтгүүлч ерөнхий сайдад хандаж түүнийг өөрийн студид хүрэлцэн ирж, энэхүү хосгүй зүйлийг тайлбарлахыг  хүсчээ. Тэгтэл 6-р сарын 4-ний орой нэрт телевизийн хөтлөгч  түүний урилгыг  хүлээж авна гэдэгт итгээгүй  гэж Дмитрий Медведевт илэн далангүй ярьж байв.

Засгийн газрын тэргүүнд хувийн, улс-төрийн  шинжтэй нилээд хурц  асуултуудыг  тавьж байлаа. Мэдээж хэрэг, одоогийн ярилцах шалтгаан болсон “Нэгдсэн Орос” намын тэргүүний сонгуулийн тухай ярьж байлаа. Өөрийнхээ нэр дэвшигчээр санал нэгтэй батлагдсан явдлыг  Медведев удирдагчийн сонгох хуучин системээр тайлбарлав. Ойрын үед сонгууль нь илүү ардчилсан болно. Эрх баригч намын тэргүүн болох өөрийнхөө шийдвэрийн тухай  ерөнхий сайд хэлэхдээ:

«Ингэхэд би сүүлийн жилүүдэд  Орос улсын намын дарга засгийн газрын тэргүүн болж байна.  Энэ бол маш зөв зүйтэй юм.  Яагаад  гэвэл  чи дандаа “тулалдаан” дээр  байдаг, гэтэл намууд өрсөлдөж чадахгуй байна. Ерөнхий  сайд тодорхой улс-төрийн хүчнийг илэрхийлж байхаас биш, дээр нь ч байх хэрэггүй, доор нь ч байх ёсгүй.  Эдгээр эрсдэлүүд нь чухамдаа шудрага байр суурь юм» гэлээ.

Ерөнхий сайд намын эрх баригчдыг шүүмжилсэн асуултанд ч хариулжээ. Тэрээр “Нэгдсэн Орос” нам “ужиг өвчтэй ” гэдэгтэй санал нийлсэнгүй. Тэр үед Познер  Медведевын өөрийн блогдоо бичсэн зүйлээс иш татан “Хэрвээ сөрөг хүчнийхэн шудрага сонгуульд ялах өчүүхэн ч боломжгүй  болох юм бол   тэдний тоо  буурч, хязгаарлагдмал болно”. Ерөнхий  сайд  өөрийн хэлсэн үг бүрийг гарын үсэгээр батлахад  бэлэн гэлээ.   Мэдээж хэрэг “хүрэл” нь цухуйж л байна.  Гэхдээ чухам учир иймээс л намыг тэргүүлэхээр тэр шийдвэр гаргажээ.Намд шинэчлэлт хийх шаардлагатай гэж Дмитрий Медведев цохон тэмдэглээд

«Нам Төв хороо юм уу, улстөрийн зөвлөлөөрөө хүчирхэг  бус, харин доод шатны салаа, анхан шатны байгууллагуудаараа хүчирхэг байх ёстой.  Ойрын үед янз бүрийн байгууллагуудын 85 мянган удирдагч нарыг солих болж байна. Тэр тусмаа дээд шатнуудад.  Энэ нь бүх хүнд таалагдана гэж хэлж  мэдэхгүй, гэхдээ үүнийг хийх хэрэгтэй» гэлээ.

Сайд нарын  шинэ танхимын тухаэй ч яриа өрнөв.  Дмитрий Медведевын ярьж байгаагаар, зарим хүмүүс одоогийн нөхцөлд    Орос улсад цэвэр “техникийн “ерөнхий  сайд байна гэдгийг батлах  гэж оролдож буй нь боломжгүй юм.  Ерөнхий сайд өөрийн биеэр  улсын хамгийн тулгамдсан асуудлуудыг  хүлээн авч, хариулж байна.  Хөтөлбөр өндөрлөхийн өмнө улстөрийн тухай бус, хувийн чанартай асуултуудад хариулт өгөв.  Дмитрий Медведев өөрийн гол шинж чанараар уйгагуй чанарыг нэрлэв. Гэхдээ зарим тохиолдолд  дэндүү  хатуу байдаг гэж тэмдэглэв.  Тэр хүмүүсийн   бусдад хоргүй, хөнөөлгүй  алдаатай талуудыг, жишээ нь, сайхан тансаг хооллох дуртайг  нь уучлахад бэлэн.  Гэхдээ хэзээ ч худал хуурмаг, урвагч занг уучилдаггүй.