Лалын БНИран Улсыг үндэслэн байгуулагч аятолла Рухолла Мусави Хомейнийн нэрэмжит шинэ сансрын хөлгийн буудлыг Иранд барьж дуусч байна гэж тус улсын БХ-ын сайд Ахмад Вахиди мэдээллээ. Сайдын хэлснээр бол сансрын хөлгийн буудал барих ажил 80 хувиар дууссан байна. Ойрын үед шинэ сансрын хөлгийн буудлаас  ираны үйлдвэрлэлийн хиймэл дагуулыг хөөргэж, ираны сансрын аппаратын арилжааны хөөрөлт үйлдэнэ. Анхны «Толу» хиймэл дагуулыг шинэ сансрын хөлгийн буудлаас тойрог замд гаргах юм.