Узбекистан улс 6-р сарын 7-14-нд Тажикистанд явагдах «ШХАБ-ын энхийн ажиллагаа-2012» террорын эсрэг сургуульд цэргээ явуулахаас татгалзсан тухай Тажикистаны БХЯ-ны төлөөлөгч Фаридун Махмадалиев сэтгүүлчдэд мэдээлэв. Түүний хэлснээр  Казахстан, Кыргызстан, Хятад, Орос,Тажикистан зэрэг ШХАБ-ын гишүүн бусад улс цэргийн сургуульд оролцоно. Энэ удаагийн сургууль Тажикистаны хойд Согдийн муж дахь Чорук дайрон туршилтын талбарт явагдах тухай мэдээлсэн билээ. ШХАБ-ын гишүүн орнуудын 2000 гаруй цэрэг офицер цэргийн сургуульд оролцож, армийн ба фронтын нисэх хүчин, хүнд хуягт техник, их буу хэрэглэнэ. Цэргийн сургуулийн зорилго уулархаг нутагт террорын эсрэг ажиллагааны явцад цэргийн ажиллагааг илүү оновчтой уялдуулан зохицуулахад оршино.Тажикистан,Убекистан улсууд  ШХАБ болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүд байсан ч хоёр талын  харилцаа  маш түгшүүртэй байна.Тажикистан,Узбекистан улсуудын нийтийн хил  дээр мина тавьсан хийгээд визийн дэглэм тогтоож, агаарын харилцааг зогсоосон юм.