Хэрвээ Афганистанаас Пакистанаар дамжуулан ачаа тээврээ сэргээх гэж байгаа бол  АНУ-ын эрх баригчид пакистаны 24  цэргийн албан хаагчийн  амь үрэгдсэнд уучлалт гуйх ёстой. Энэ тухай пакистаны ГХЯ-ны тэргүүн Хина Раббани Кхар америкийн “Форин полиси” стэгүүлд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.  2011 оны 11-р сард америкийн нисгэгчгүй онгоц пакистан-афганистаны хил дээрх пакистаны хилийн харуулын байрыг  алдаатай оносон юм. Үүний улмаас пакистаны 24 цэргийн албан хаагч амь үргэдсэн. Энэ явдлаас хойш америкийн цэргийнхэн Пакистаны нутгаас гарч явах болсон.  Харин Исламабад НАТО-гийн транзит ачааг Афганистан руу  гаргадаг пакистаны  газраа хаасан юм.