Пентагоны тэргүүн мягмар гаригт Энэтхэгт хоёр өдрийн айлчлал  хийхээр хүрэлцэн ирнэ гэж энэтхэгийн “Хиндустан таймс” сонин  мэдээлжээ.  Айлчлалын хөтөлбөрөөр  Панетта энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Шанкар  Менон болон бусад өндөр албаны хүмүүстэй уулзах аж. Уулзалтын  гол сэдвүүд  нь  батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааг өргөтгөх, Афганистаны  НАТО-гийн цэргийн  ажиллагаа болон бүс нутагт өсөн нэмэгдэж байгаа Хятадын цэргийн нөлөө зэрэг асуудлууд байх аж. Өмнө нь АНУ ын ерөнхийлөгч Барак Обама АНУ- ын цэргийн шинэ стратегийг нийтэд зарлаж байсан. Түүгээр АНУ  Азийн чухал түншээр ганцхан Энэтхэгийг нэрлэсэн юм. Америкийн түшмэлүүд  үзэхдээ, хоёр улсад адилхан ардчиллын уламжлал болон Хятадын байр суурийн талаар  нийтлэг түгшүүр байгаа  гэж энэтхэгийн сонин тэмдэглэжээ.  Өмнө нь Панетта Сингапур болон Вьетнамд айлчилсан билээ. Эдгээр айчлалын тухай АНУ нь Хятадын идэвхижилтийн нөхцөлд   бүс нутаг дахь  тэнгисийн-цэргийн хүчээ    зузаатгах төлөвлөгөөтэй  байгаа гэж  мэдэгдэв.