Казахстан улсын Хятад улстай хилэлдэг Алма-Ата мужийн “Аркан керген” хилийн застав дээр байсан 15 хилчний сүүлийн хүн олдлоо. Хилийн цэрэг өөрөө эрх баригчид дээр иржээ. Тэр сэтгэцийн өвчтэй бололтой.  Хугацаат албаны цэрэг шатсан  хилийн боомтын газар ажиллаж байсан мөрдөх хэсгийнхэн  дээр  иржээ. Цэргийн албан хаагчийн ярьж байгаагаар, энэ хугацаанд  ойд нуугдаж байжээ.  Өнгөрсөн долоо хоногт тэр эндээс холгүй орших агуйд нуугдаж байсан гэнэ. Хилийн цэргийнхэн уулан дахь “Аркан керген”  хилийн застав дээр байшин   шатсан байхыг олж мэджээ. Застав дээр 15 цэрэг алба хааж байсан юм. Эмгэнэлт явдал болсон газар дээр 14 хилчний цогцос   болон  холгүй анчны байранд нэгэн ой хамгаалагчийн цогцос олджээ. 6-р сарын 5-ны мягмар гаригт  Казахстанд үндэсний эмгэнэлийн өдөр зарласан юм.