Америкт  ардчилагчдын  бүгд найрамдахчуудын ч  үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа хүмүүсийн тоо сүүлийн 75 жилд гараагүй үзүүлэлтэнд хүрчээ. Саяхан явуулсан социологийн санал асуулгаар  38 %  дэмжихгүй байна. Судалгааны ажилтануудын үзэж байгаагаар,улс-төрийн тэргүүлэх   хоёр хүчнүүдийн талын бус  хүмүүсийн тоо 2008 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулиас хойш  эрс нэмэгдэх болжээ.  Дөрвөн жилийн өмнө бие даасан сонгогчид одоогийн Цагаан ордоны эзэн  Барак Обамад Бүгд найрамдах намаас  нэр дэвшигч Жон Макейныг түрүүлэхэд нь тусласан . Чухамдаа ийм иргэдийн саналыг олж авах нь хоёр намын үндсэн зорилтуудын нэг  болоод  байна.