Өнөөдөр Дэлхийн  орчныг хамгаалах өдөр. Энэ өдрийг  1972 онд батласан бөгөөд 6-р  сарын 5-нд   Стокгольмд Олон улсын орчныг хамгаалах туслгамдсан асуудлуудаар бага хурал ажлаа  эхэлжээ.Хурлаас улс орнуудын тэргүүн нар удирдамжаа болгох  26 зарчим бүхий Тунхаглалыг батласан .Тунхаглалд орчныг хамгаалж, эрүүлжүүлэх нь хүн төрөлхтөний нэн тэргүүний зорилт байна гэжээ. Өнөөдөр экологийн тулгамдсан асуудлууд дэлхийн соёл иргэншлийн бүхий л  тав тухтай түвшинг тодорхойлох  хамгийн чухал асуудлуудтай нэг эгнээнд тавигдаж буй юм. Дэлхийн агаар мандалын тулгамдсан асуудлуудыг  шийдвэрлэхэд Орос улс чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд учир нь тус улсын нутаг дэвсгэр дээр байгалийн экосистемээр төлөөлүүлсэн дэлхийн олон төрлийн биологийн нилээд хэсэг байдаг юм.