Орос улсын ерөнхийлөгч Владимир Путины Хятадад хийж байгаа айлчлал  хоёр орны  харилццааг илүү өндөр түвшинд гаргах боломжтой.  Энэ тухай Синьхуа агентлаг өнөөдөр эхлэж байгаа  Оросын ерөнхийлөгчийн айлчлалд зориулсан  тайлбарт дурджээ.

“Путины Хятад улсад хийж байгаа айлчлал  нь их чухал ач холбогдолтой бөгөөд хоёр талын харилцаа нь өндөр хэмжээнд хөгжих боломжтой” гэж тайлбарт тэмдэглэжээ. “Дэлхийн улс-төр, эдийн засгийн үйл явдлууд дунд хамтын ажиллагаатай   хүчирхэг хоёр том хөрш орон  чухал  үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд дэлхийн олон туульт талыг тэнцэлд түлхэн, улс-төр, эдийн засгийн шинэ журмыг бий болгох явцыг түргэтгэж байна гэж агентлаг уламжилжээ. “Хоёр орон  “хүйтэн дайны” уур амьсгалтай эвслийн эсрэг   тэмцэж,  тэгш эрх, харилцан итгэлцэл дээр үндэслэх  шинэ төрлийн түншлэлийг байгуулахыг эрмэлзэж буй юм.  Үүнтэй холбогдуулан тайлбарын зохиогч ШХАБ-ын хүрээн дэхь хоёр орны үр ашигтай харилцан ажиллагаанд анхаарлаа хандуулж байна.

“Олон улсын тулгамдсан олон асуудал дээр ойролцоо юм уу, аль эсвэл  адил байр суурьтай НҮБ ын АЗ ийн байнгын хоёр гишүүн хамтдаа тусгаар улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгуй зарчмыг барьж, НҮБ -ын тэргүүлэх үүргийг олон улсын халуун цэгүүдэд дэмжиж байна” гэж  тайлбарт дурджээ.  Түүнчлэн,   Орос, Хятад улс нь олон улсын валютын болон санхүүгийн системд шинэчлэл явуулах, олон улсын үйл хэргүүдэд хөгжиж байгаа орнуудын үүргийг нэмэгдүүлэх  нийтлэг сонирхолтой байгаа “ гэжээ.

“Путины айлчлал Хятад, Орос улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд  хүчтэй түлхэц болох бөгөөд олон туульт ертөнцийг байгуулахад сонирхолд нийцүүлэн, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил дэвшлийг хангах болно.