Хятад улсад хийх айлчлалын өмнө болон ШХАБ-ын Бээжинд болох ДХУ-ын өмнө  Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин дэлхийд хамгийн нэр хүндтэй хэвлэлийн  нэг “Жэньминь жибао”сонины олон сая уншигчдад шууд ханджээ. Тэрээр манай хоёр орны түншлэл болон орос-хятадын орчин үеийн   харилцааны  ирээдүйн асуудлаар өөрийн дүгнэлтээсээ хуваалцжээ.

Орос, Хятадын хоорондын харилцаа нь ямар нэгэн атгаг санаа болон стереотип үгүй, тэгэхлээр туйлын бат бэх  бөгөөд аливаа олон улсын түр зуурын үйл явдлуудад  автагдахгүй юм. Энэ нь тогтвортой байдал болон харилцан итгэлцэл  хомсдох болсон  өнөөдрийн нөхцөлд үнэ цэнэтэй юм.  Ийм санааг   Владимир Путин мягмар гаригт “Жэньминь жибао” сонинд гарсан нийтлэлд дурджээ. Владимир Путины хэлж байгаагаар,  орос-хятадын харилцаа  нь улс хоорондын хэлхээ холбооны шинэ төрлийн үлгэр жишээ болж байна. Москва, Бээжин  хоёр нийтлэг  хэлээ яриагаа олж, нэгдсэн тактик  болон олон улсын мэтгэлцээний тактикийг  боловсруулаж буй юм. Тэдгээр байр сууриуд нь хариуцлагын зарчмууд дээр болон  бие биенийхээ сонирхолуудыг  хүндэтгэх дээр тулгуурлагдаж байна.  

Орос, Хятадын стратегийн түншлэл нь  хүчирхэг хүчин зүйл бөгөөд бүс нутгийн  болон олон улсын тогтвортой байдлыг бэхжүүлж  байна.  Чухамдаа үүний хүрээнд арван жилийнхээ ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлсэн ШХАБ-ын  харилцан ажиллагаа бэхжиж байгаа юм.

Өнөөдөр ШХАБ бол  эрчимтэй хөгжиж байгаа, олон талт байгууллага. Мэдээж хэрэг, түүний асар их чадавхийг  бүрэн хэмжээгээр нь хэрэгжүүлэхэд бидний зорилго оршиж байна.  Ингэхэд өнгөрсөн замаа эргэн харваас, ШХАБ нь  жинтэй нэр хүндийг олж авсан бөгөөд энэ байгууллагын дуу хоолой олон улсын  тавцан дээр итгэлтэй гарч байна гэдгийг итгэл дүүрэн хэлэх байна. ШХАБ нь бүх оролцогчдын тэгш эрх, тэдний харилцан итгэлцэл, тусгаар тогтнол,  соёл, үнэт зүйлс, ёс заншил, хөгжлийн хамтран хөгжилд  хүрэх замд  ард түмэн бүр өөрийн сонголтыг бие даан хийхэд тулгуурласан түншлэлийн загварыг санал болгосон.   Энэхүү гүн ухаан нь, чухамдаа олон туульт ерөтөнцид   хамгийн таатай байдлаар суурь болох  цорын ганц амьдрах чадвартай олон улсын харилцааны  зарчмуудыг хэрэгжүүлж буй юм.

ШХАБ-ын гишүүн орнуудын  хүчин чармайлтын дүнд, тэдний гадаадын түншүүдийн  өргөн хамтын ажиллагааны хүчинд бүс нутгийн террорист идэвхийг нилээд бууруулж чадлаа. Гэхдээ бидний  өнөөдрийн тулгарч байгаа дуудлагууд нь илүү их олон төлөвлөгөөт болж ирж байна  гэж Оросын төрийн тэргүүн тэмдэглэв. Түгшээж байгаа  нийтлэг зүйл бол Афганистаны байдал юм. ШХАБ  афганистаны ард түмэнд  тус улсыг сэргээхэд нь   нөлөө бүхий  хувь нэмэр оруулж байна.

ШХАБ-ын хүрээний  эдийн засгийн салбарын идэвхитэй хамтын ажиллагаа  нь улстөрийн харилцан ажиллагааг бэхжүүлэх нь эргэлзээ үгүй юм. Байгууллага нь ямарч  томоохон  төслүүдийг  хамтдаа хэрэгжүүлж чадна. Эрчимтэй хөгжиж байгаа Хятадын эдийн  засаг, байгалийн баялагийн нөөцтэй Төв Азийн давуу талуудыг  манай нийтлэг   ашиг сонирхолд нийцүүлэн  ашиглаж болохгуй гэж үү?- хэмээн  Владимир Путин  асууж байна.  Жишээ нь, орос-хятадын эрчим хүчний  салбарын төслүүд нь дэлхийн эрчим хүчний зах зээлийн бүхий л  жагсаалтыг хүчтэй өөрчилж буй юм. Хятадын хувьд энэ нь дотоодын хэрэгцээний эрчим хүчний нөөцүүдийн нийлүүлэлтийн үнийн өөрчлөлтөөс найдвартай хамгаалалт нэмэгдэж байна.  Оросын хувьд бол АНД-н бүс нутагт экспортын шинэ шинэ чиглэлүүд нээгдэж байгаа юм.

Бидний хүрсэн амжилтуудын дунд  өнгөрсөн жил ашиглалтанд өгсөн орос –хятадын нефтийн хоолой бөгөөд түүгээр     15 сая тонн нефть нийлүүлсэн. Мөн 25 жилийн урт хугацааны   БНХАУ-д оросын эрчим хүч нийлүүлэх гэрээ юм. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах   салбарт хамтран ажиллах өргөн бололцоо нээгдэж байна.   Оросын оролцоотойгоор Тяньваний АЦС-ын эхний ээлж  байгуулагдаад байгаа бөгөөд явуулсан стресс-тестийн дүнд  Хятад улсын  хамгийн  аюулгүй  станцын үнэлгээг авсан. Өнгөрсөн жил  оросын мэргэжилтэнүүдийн туслалцаатайгаар БНХАУ-д хурдан нейтроноор ажиллах туршилтын тогоог ашиглалтанд оруулсан. Ингээд Хятад улс нь  ийм төрлийн технологитой  Орос, Япон, Францын дараа  дэлхийд дөрөвдүгээр байранд орж байна.

Владимир Путин орос-хятадын харилцааны  хөдөлгөгч гол хүчээр хоёр орны ард түмний хоорондын  найрамдал, харилцан ойлголцол  гэж  үзэж байна.  Тэрээр хоёр оронд  үндэсний жилүүдийг буюу Хятадад орос хэлний  жил, Орос улсад хятад хэлний жилийг  харилцан зохион явуулсаныг энэ ташрамд сануулав.  Орос-Хятадын түншлэл хэн нэгэн рүү чиглээгүй, харин хөгжил цэцэглэлт, шудрага ёсыг бэхжүүлэх болон олон улсын амьдралд  ардчиллыг эхлүүлэхэд зориулагдаж буй юм гэлээ. Эртний хятадын мэргэн үгэнд: нийтлэг зорилт – нийтлэг хүчин” гэдэг. Бид манай улс-түмнүүдийн  ашиг сонирхолын үүднээс хамтран ажиллахад бэлэн байна. Ингэхдээ эдгээр нь заавал үр дүнгээ өгнө гэдэгт Оросын ерөнхийлөгч  итгэлтэй байна.

Оросын төрийн тэргүүний Бээжинд хийх айлчлал  6-р сарын 5,6-ны өдрүүдэд явагдана. Энэ өдрүүдэд Владимир  Путин БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао, БНХАУ-ын дэд дарга Си Зиньпинь, Төрийн зөвлөлийн  дэд тэргүүн  Ли Кэцян болон Бүххятадын ардын хурлын   Байнгын  хорооны тэргүүн У Бинго нартай уулзаж,  яриа хэлэлцээр хийх юм.   

Ерөнхийлөгчийн туслахын ярьснаар,  яриа  хэлэлцээрийн явцад нилээд өргөн цар хүрээтэй сэдвүүдээр “цагаа тааруулах” бөгөөд үүнд НҮБ,“Их хорь”, АТЭС, БРИКС, ШХАБ-ын асуудлаар ярилцахын зэрэгцээ Солонгосын хойгийн болон Ойрхи-Дорнод, ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар санал солилцох аж.